x

Израил, ХАМАС-ын мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээр баталгаажив

Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэгч дөрвөн улс болох АНУ, Египет, Катар, Туркийн удирдагчид Египетийн Шарм-эль-Шейх хотод өчигдөр болсон дээд түвшний уулзалтын үеэр Газын зурваст гал зогсоох тухай хэлэлцээрийг албан ёсоор баталгаажуулсан хамтарсан тунхаг гарын үсэг зуржээ.

“Бид хамтдаа хүн бүрийн боломжгүй гэж бодож байсан зүйлд хүрлээ. Эцэст нь Ойрх Дорнодод энх тайван тогтлоо” хэмээн Д.Трамп дээд хэмжээний уулзалтад цугласан дэлхийн 20 орчим улсын удирдагчдын өмнө хэлсэн үгэндээ мэдэгдсэн байна.

Д.Трампын хэлснээр уг баримт бичигт Газын зурваст хоёр жилийн өмнө эхэлсэн Израил, ХАМАС-ын дайныг дуусгахад чиглэсэн цаашдын алхмуудын тухай “дүрэм журам, заалт”-уудыг нарийвчлан тусгасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч тунхагт гарын үсэг зурсан өдрийг “дэлхий дахин болон Ойрх Дорнодын хувьд ер бусын гайхамшигтай өдөр” хэмээн тодорхойлжээ. 

Газын зурваст дайныг зогсоох 20 зүйл бүхий төлөвлөгөөгөө Д.Трамп есдүгээр сарын сүүлчээр танилцуулсан билээ. Уг төлөвлөгөөний эхний үе шат хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд ХАМАС бүлэглэлийн барьцаанд хоёр гаруй жилийг өнгөрүүлсэн Израилын иргэд бүгд эх орондоо ирсэн бол Израилын тал хариуд нь шоронгуудад нь хоригдож байсан 2000 шахам палестинчуудыг суллажээ. Хэлэлцээрийн хоёр дахь үе шат нь эхний үе шаттай уялдаатай тул хэлэлцээ аль хэдийн явагдаж байна гэж Д.Трамп мэдэгдсэн байна.

Шарм-эль-Шейхийн дээд хэмжээний уулзалтад Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Италийн Ерөнхий сайд Жоржия Мелони, Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас, Иорданы хаан Абдулла, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Армений Ерөнхий сайд Никол Пашинян зэрэг удирдагчид оролцжээ. 

Харин Израил болон ХАМАС-ын төлөөлөгчид уг уулзалтад оролцоогүй байна. Д.Трамп Египетэд очихоосоо өмнө Израилд айлчилж, Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзжээ. Тэрбээр Израилын Ерөнхий сайдыг тунхагт гарын үсэг зурах ёслолд оролцохыг урьсан боловч Б.Нетаньяху удахгүй еврейчүүдийн баяр болох гэж байгаа тул татгалзсан байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top