x

Путин, Трамп нар Будапештад дээд хэмжээний уулзалт хийхээр тохиров

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар өчигдөр утсаар ярьж, хоёр орны хамтын ажиллагаа, хоёр талын дээд хэмжээний уулзалт, Украины хямралтай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдлээ.

Оросын талын санаачилгаар хоёр удирдагч утсаар ярьсан бөгөөд яриа хоёр цаг 30 минут үргэлжилжээ. Хоёр улсын төрийн тэргүүн нарын 8 дахь удаагийн яриа үр дүнтэй, гүнзгий утга агуулгатай болсныг Ю.Ушаков онцлон тэмдэглэв.  

Унгарт болох саммит

“Энэ бол маш чухал сэдэв. Хоёр улсын төлөөлөгчид дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлыг нэн даруй хэлэлцэх бөгөөд уг уулзалтыг Будапешт хотод зохион байгуулах боломжтой” гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах хэллээ.

Уулзах газрын тухайд Д.Трамп санал гаргасныг В.Путин дэмжсэн байна. Уулзалтын тов Гадаад хэргийн сайд С.Лавров, Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио нарын уулзалтаар тодорхой болох юм.   

Украины хямрал

Украины асуудалд хоёр улсын удирдагчид онцгой анхаарал хандууллаа. В.Путин хэлэхдээ, Оросын тал хямралыг дипломат арга замаар зохицуулахын төлөө байгааг онцлон тэмдэглээд, үүссэн нөхцөл байдалд тодорхой үнэлэлт дүгнэлт өгсөн байна. “Оросын зэвсэгт хүчин фронтын нийт шугамын дагуу стратегийн санаачилгыг гартаа авсан” гэдгийг В.Путин дурджээ. Мөн Украины тал террорист арга барилыг хэрэглэж, иргэний объектуудад цохилт өгч байгаа тул Оросын тал үүнд хариу өгөхөөс аргагүйд хүрсэн гэдгийг онцлов.

Түүнчлэн хоёр удирдагч Томагавк пуужинг Украинд нийлүүлэх гэж буйг хэлэлцсэн байна. В.Путин хэлэхдээ “Томагавк пуужин нь байлдааны талбар дахь нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй, харин хоёр орны харилцаанд багагүй хохирол учруулна” гэдгийг дурдлаа.  

Хариуд нь Д.Трамп хэлэхдээ, Украинд нэн даруй энхийг тогтоох шаардлагатай байгааг хэдэнтээ онцлон тэмдэглэсэн байна. Украины хямралыг төгсгөл болгох нь Орос-Америкийн эдийн засгийн харилцаанд асар том хэтийн төлвийг нээнэ гэдгийг АНУ-ын удирдагч дурдлаа.

Бусад асуудал

 

  • Хямралын зохицуулахад гаргасан амжилтуудаа АНУ-ын Ерөнхийлөгч дурдсан байна.
  • Оросын Ерөнхийлөгчийн зүгээс Трампын гэргий Меланиад сайн сайхны хүсэн ерөөгөөд, Орос, Украины хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ эргэн нэгдэхэд хувь нэмрээ оруулсанд талархал илэрхийлэв.
  • Ерөнхийлөгч Д.Трамп утасны яриа үр дүнтэй болж, томоохон ахиц дэвшил гарсан гэдгийг дурдлаа.
  • В.Путин, Д.Трамп нар хоёр орны ард түмэн бие биедээ гүн талархалтай ханддаг болохыг дурдаад, цаашид утсаар ярьж, холбоо харилцаатай байхаар тохиролцсон байна.

Тэд хамгийн сүүлд наймдугаар сарын 19-нд шилжих шөнө утсаар ярилцах үеэрээ Орос, Украины төлөөлөгчдийн хооронд тогтоосон шууд холбоог үргэлжлүүлэх нь зүйтэй гэдгийг онцолсон юм.  

Эх сурвалж: РИА Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 43 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top