x

Бангладешийн экс Ерөнхий сайд Шейх Хасинад цаазын ял оноохыг прокурорууд шаардав

Бангладешийн Ерөнхий сайд асан Шейх Хасинад өнгөрсөн онд өөрийг нь засгийн эрхээс түлхэн унагаасан оюутнуудын тэргүүлсэн эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн дарсан гэх үндэслэлээр цаазын ял оноохыг прокурорууд шаарджээ. 

Энэтхэг рүү дүрвэсэн Ш.Хасина хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр шүүгдэж байгаа юм. Тэрбээр аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг “үхэлд хүргэх зэвсэг хэрэглэхийг” тушаасныг нэгэн аудио бичлэг нотолжээ. Харин түүний хувьд өөрийг нь буруутгаж буйг няцааж байна. 

Ш.Хасинагийн 15 жилийн турш үргэлжилсэн засаглалыг эцэс болгосон үймээн самууны үеэр 1400 орчим хүн амиа алджээ. Энэ нь 1971 оны тусгаар тогтнолын дайнаас хойш Бангладешт үйлдэгдсэн хамгийн аймшигтай хүчирхийлэл байв.

Ерөнхий прокурор Тажул Ислам мэдэгдэхдээ, Ш.Хасинад 1400 удаа цаазаар авахуулах ял оноох ёстой хэмээгээд, гэхдээ энэ нь боломжгүй зүйл учраас бид ядаж нэг ийм ял оноохыг шаардаж байна гэлээ. “Ш.Хасинагийн зорилго бол өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө засгийн эрхээс буулгүй зууралдах явдал байсан. Харгис хэрцгий гэмт хэрэгтэн болж хувирсан тэрбээр үйлдсэн харгислалдаа гэмшиж харамсахгүй байна” гэж Т.Ислам пүрэв гарагт шүүх хурлын үеэр хэлжээ.

Бангладешт эсэргүүцлийн жагсаал 2024 оны долоодугаар сард эхэлсэн бөгөөд эхэндээ 1971 оны дайнд оролцсон хүмүүсийн төрөл төрөгсдөд төрийн албаны ажлын байрны квот олгохыг эсэргүүцэж байснаа удалгүй Ш.Хасинаг түлхэн унагах олон нийтийн хөдөлгөөн болж даамжирсан байна.

Хамгийн их цус урсгасан үйл явдал наймдугаар сарын 5-нд буюу Ш.Хасина нисдэг тэргээр зугтсан өдөр Дакка дахь түүний оршин суух газар руу олон хүн дайрч орохоос өмнө болсныг ВВС-гийн мөрдлөгийн явцад тогтоожээ. Тэр өдөр цагдаа нар хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт 52 хүний ​​аминд хүрсэн нь Бангладешийн түүхэнд цагдаа нарын үйлдсэн хамгийн аймшигтай хүч хэрэглэсэн хэргүүдийн нэг юм.

Ш.Хасинад улсаас томилогдсон өмгөөлөгчийн хувьд, эсэргүүцэгчдийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийн хариуд цагдаа нар гал нээхээс өөр аргагүй байсан гэжээ. Ш.Хасинаг Дотоод хэргийн сайд асан Асадуззаман Хан Камал, Цагдаагийн газрын дарга асан Чоудхури Абдулла Аль-Мамун нартай хамт шүүж байгаа юм. Прокурорууд оргон зугтсан А.Камалд цаазаар авах ял оноохыг шаарджээ. Харин Ч.Аль-Мамун долоодугаар сард гэм буруугаа хүлээсэн ч ял аваагүй байна.

Ш.Хасина шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр зургаан сарын хорих ял сонсоод байгаа бөгөөд авлигын хэрэгт мөн буруутгагдаж байгаа юм. Бангладешт ирэх оны хоёрдугаар сард сонгууль болох бөгөөд Ш.Хасинагийн өрсөлдөгч нам болох BNP ялж магадгүй байна. Ш.Хасинагийн "Авами лиг" намын сонгуульд оролцох зэрэг бүх эрхийг хасжээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 43 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top