x

Иргэдээ хил дамнан чөлөөтэй хөдөлмөр эрхлэх боломжтой болголоо

Энэ оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Чөлөөт хөдөлгөөний тухай хэлэлцээр Карибын тэнгисийн дөрвөн оронд хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр боллоо.

Барбадос, Белиз, Сент Винсент ба Гренадин, Бүгд Найрамдах Доминикан Улсын иргэд энэ 4 улсын алинд ч оршин суух зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж, түр хугацаагаар оршин суух эрхтэй болжээ.

Энэхүү хэлэлцээр нь Карибын тэнгисийн Нийгэмлэг (Caricom)-ийн гишүүн 15 улсын дунд олон жил яригдсан, ажил, үйлчилгээ, бизнесийн салбаруудын чөлөөт хамтын ажиллагаа бүхий Caricom Single Market and Economy (CSME) хөтөлбөрийн хүрээнд өргөжиж байгаа үйл явц юм.

Барбадосын Caricom дахь төлөөлөгч Дэвид Комиссонг хэлэхдээ энэ гэрээ зөвхөн хөдөлмөрийн эрх чөлөөг хангах бус Карибын орнуудын соёл, эдийн засгийн интеграцчилал, нэг зах зээл, нэг эдийн засаг бий болгох зорилготой хэмээн мэдэгджээ.

Хэлэлцээрт нэгдэх улсуудын иргэд, тэр дундаа хөдөлмөр эрхэлж буй иргэд, боловсролтой залуус энэхүү боломжийг өндрөөр үнэлж байна. Харин зарим нь, нийтлэг үйлчилгээ буюу эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэх, ажил эрхлэлтэд “хүртээмжийн өрсөлдөөн” бий болох зэрэг сөрөг нөлөө үүсэхээс болгоомжилж буй талаараа илэрхийлжээ.

Түүнчлэн төлөөлөгч Дэвид Комиссонг чөлөөт хөдөлгөөний схем нь бүс нутагт илүү их боломжийг олгоно хэмээн найдаж байгаагаа илэрхийлж “Карибын улс орнууд Хойд Америк, Европ руу цагаачлах хүмүүсийн тоог цөөлөх сонирхолтой байдаг, ялангуяа эдгээр цагаачдын дийлэнх нь өндөр боловсролтой, бэлтгэгдсэн залуучууд байдаг тул тэднийг дотооддоо ажиллаж, үндэсний хөгжилд хувь нэмрийг нь оруулахын тулд эх орондоо байлгах хэрэгтэй. Эдгээр залуучуудыг эх оронд нь амьдруулж, Карибын тэнгисийн бүс нутгаа хөгжүүлэхийн тулд бидний хийж чадах зүйл бол зөв чиглэлд хамтдаа алхах юм" гэжээ.

Эх сурвалж: ГИХГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.5)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
    2025 оны 10 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 43 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top