x

Японы Либерал ардчилсан нам Инновацын намтай эвсэл байгууллаа

Японы эрх баригч Либерал ардчилсан нам /ЛАН/ болон Инновацын нам эвсэл байгуулах гэрээг албан ёсоор байгууллаа. ЛАН-ын дарга Такаичи Санаэ намынх нь олон жилийн түншлэл гэнэт дуусгавар болсны дараа Японы ерөнхий сайд болоход хангалттай дэмжлэг авахыг хичээж байгаа юм. 

Т.Санаэ болон Инновацын намын дарга Ёшимүра Хирофүми нар даваа гаргийн орой уулзаж, албан ёсоор гэрээ байгуулжээ. Тэдний намууд эдийн засаг, төсөв, гадаад хэрэг, үндэсний аюулгүй байдал, эрчим хүч зэрэг бодлогын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.

“Өнөөдөр бол бидний хувьд Японы эдийн засгийг хүчирхэгжүүлэх, Япон улсыг ирээдүй хойч үеийнхээ өмнө хариуцлага хүлээх чадвартай орон болгон хувиргах эхлэл байх болно. Миний хувьд энэ тал дээр хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Т.Санаэ мэдэгджээ.

Харин Ё.Хирофүмигийн хувьд, “Бидний дэмжиж буй шинэчлэлүүдийг манай нам цаашид ахиулах болно. Бид Япон улсыг дэвжин дээшлүүлэх ижил зорилготой гэж бодож байна. Японыг хүүхдүүд өсөж том болох явцдаа үнэхээр агуу газар орон хэмээн боддог улс болгохын төлөө хамтран ажиллахыг хүсэж байна” гэж хэлсэн байна.

Хууль тогтоогчид мягмар гарагт шинэ ерөнхий сайдыг сонгох санал хураалт явуулахаар товлоод байгаа юм. Хэдийгээр ЛАН нь парламент дахь хамгийн том нам боловч сонгуулиар аль ч танхимд олонхын суудал авч чадаагүй билээ. Харин Инновацын намтай нэгдсэнээр олонх болоход ойртсон байна.

Энэ сарын эхээр эвслийн түнш Комэйто нам 26 жилийн дараа хамтын ажиллагаагаа зогсоосон юм. Энэхүү үйл явдал нь Т.Санаэ намын даргаар сонгогдсоноос хойш долоо хоног орчмын дараа болсон билээ.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 43 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top