x

АНУ, Австрали чухал ашигт малтмалын хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе нар газрын ховор элемент, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тухай гэрээнд гарын үсэг зуржээ. 

Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезегийн мэдэгдсэнээр, энэхүү гэрээ нь 8.5 тэрбум ам.долларын (6.3 тэрбум фунт стерлингийн) өртөг бүхий шууд хэрэгжүүлэхэд бэлэн төслүүдийг дэмжихийн сацуу ашигт малтмал олборлох болон боловсруулах улсын хүчин чадлыг өргөжүүлэх зорилготой ажээ. 

Суурь баримт бичгийн дагуу хоёр улс ирэх зургаан сарын хугацаанд АНУ, Австралийн хамтарсан төслүүдэд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулна.

Тус хоёр улс эдгээр асуудлаар Трампын эхний бүрэн эрхийн хугацаанаас хойш хамтран ажиллаж байгаа боловч Альбанезе хэлэхдээ, энэхүү шинэ гэрээ нь түншлэлийг “шинэ түвшинд” гаргана хэмээн онцолжээ. 

Энэхүү гэрээ нь мөн Америкийн хөрөнгө оруулалттайгаар Австралид боловсруулах хүчин чадал бий болгох зэрэг гурван төрлийн төслийн хөрөнгө оруулалтыг түргэсгэхэд чиглэж байгааг тэрбээр дурдсан байна. 

Хоёр улс мөн мөн үнэ тогтоох, зөвшөөрөл олгох, энэ салбар дахь компаниуд, төслүүдийн худалдаанд төрийн хяналт тавих асуудлаар хамтран ажиллахаар тохиролцжээ.

Цагаан ордны хэвлэлийн мэдээнд дурдсанаар, АНУ Баруун Австралид жилд 100 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн галийн үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын төслүүдийг дэмжих зорилгоор АНУ-ын Экспорт, импортын банкаар дамжуулан 2.2 тэрбум орчим ам.долларын санхүүжилт олгохоор бэлтгэж байна.

Австрали нь чухал ашигт малтмалын томоохон нийлүүлэгчдийн нэг боловч АНУ-тай адил үйлдвэрийн зориулалтаар боловсруулах тал дээр хамгийн том худалдааны түнш болох Хятадаас хамааралтай хэвээр байна.

Одоогоор Хятад улс дэлхийн газрын ховор металлын олборлолтын 70 орчим хувийг, боловсруулах үйлдвэрлэлийн 90 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: ВВС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 43 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top