x

АНУ, ОХУ-ын удирдагчдын уулзалтын бэлтгэл түр зогсжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын уулзалт ойрын үед болохгүй бөгөөд АНУ-ын эрх баригчид уулзалтад бэлтгэх ажлыг зогсоосон байна. Цагаан ордны нэрээ нууцалсан албан тушаалтны ярьснаас эш татан хэд хэдэн сэтгүүлч энэ тухай өчигдөр мэдээллээ. Харин эдгээр мэдээллийг албан ёсоор батлаагүй байна.

Америкийн телевизийн NBC сувгийн сэтгүүлч Харрет Хааке Х нийгмийн сүлжээнд бичихдээ “Трамп, Путин нарын Будапештад хийх уулзалтын бэлтгэл ажил зогссон” гэжээ. Цагаан ордны өндөр албан тушаалтны ярьснаар, талууд хэлэлцээ хийхэд бэлэн бус байна хэмээн Д.Трамп дүгнэжээ. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нар ч ойрын үед уулзахгүй бололтой.

АНУ, ОХУ-ын удирдагчид 16-ны өдөр утсаар ярьсны дараа Д.Трамп мэдэгдэхдээ, ирэх долоо хоногт Орос, Америкийн төлөөлөгчид хэлэлцээ хийсний дараа хоёр улсын удирдагчид уулзана гэсэн билээ.  

Маргааш нь буюу 17-нд Цагаан ордонд Д.Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзсан юм. “Файнэншл Таймс” сонинд бичсэнээр, Донбассыг бүхэлд нь Орост өгөхийг Д.Трамп Зеленскийд ятгасан ажээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч дараа нь мэдэгдэхдээ “би ингэж ятгаагүй, харин фронтын одоогийн шугамаар байлдааны ажиллагаагаа зогсоох нь зүйтэй гэдгийг хэлсэн” гэв.

Харин өчигдөр AFP агентлаг Украины өндөр албан тушаалтны ярьсныг эш татан мэдээлснээр бол, Донбассаас татгалзах тал дээр Трамп Украины Ерөнхийлөгчид шахалт үзүүлсэн нь ямартаа ч үнэн бөгөөд хоёр удирдагчийн уулзалт нэлээд “ширүүн” өнгө аястай болж өнгөрчээ.  

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 58 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top