x

Энэ онд БНХАУ-ын эдийн засаг 5.2 хувиар өсчээ

БНХАУ-ын Статистикийн газраас аравдугаар сарын 20-нд нийтэлсэн макро эдийн засгийн тайланд дурдсанаар тус улсын эдийн засаг 2025 оны эхний гурван улиралд 5.2 хувиар өсжээ. Улирал тус бүрийн өсөлтийн хурд 5.4, 5.2 болон 4.8 хувьтай гарсан байна.

Тайлангийн хугацаанд аж үйлдвэрийн салбар 6.2 хувийн өсөлттэй байж, үйлдвэрлэл ба үйлчилгээ эдийн засгийн гол хөдөлгүүр болжээ. 3D принтер болон аж үйлдвэрийн роботын үйлдвэрлэл тус бүр 40.5 болон 29.8 хувиар өссөн бол эрчим хүчний шинэ эх үүсвэртэй автомашины үйлдвэрлэл есөн сарын дотор 35.2 хувиар нэмэгдэн 11.24 саяд хүрсэн байна. Цахилгаан автомашины борлуулалт нийт автомашины борлуулалтын 46.1 хувийг эзэлж байгаа бөгөөд дотоодын болон гадаадын нийлбэр өсөлт нь 89.4 хувьтай гарчээ. Гадаад зах зээлд нийлүүлсэн цахилгаан автомашины хэмжээ 1.76 саяд хүрч, Хятад улс дэлхийн цахилгаан автомашины зах зээлийн 64.3 хувийг хянаж байна.

Одоогоор тус улсад 17.35 сая цахилгаан автомашины цэнэглэх цэг ажиллаж байгаа бөгөөд энэ тоо 2027 он гэхэд 28 саяд хүрч, 80 сая орчим машинд үйлчлэх төлөвтэй байна. Үүнээс гадна Хятад улс хөлөг онгоц үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд эхний гурван улиралд 38.5 сая тонн эзэлхүүнтэй хөлөг онгоц үйлдвэрлэж, шинэ захиалга 25.3 хувиар өсчээ. Одоогоор 242.24 сая тонн эзэлхүүнтэй хөлөг онгоц үйлдвэрлэж буй бөгөөд дэлхийн шинэ захиалгын 67.3 хувь нь Хятадад ногдож байна.

Үйлчилгээний салбар 5.4, мэдээллийн технологийн салбар 11.2 хувийн өсөлттэй гарсан нь дотоодын зах зээлд идэвх нэмэгдэж байгааг харуулжээ. Зохиомол оюун ухааны хэрэглэгчдийн тоо оны эхний хагаст хоёр дахин өсөж, зургаан сарын дотор 266 саяас 515 саяд хүрсэн байна. Мөн шуурхай хүргэлтийн салбарын үзүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрч, илгээмжийн тоо 150 тэрбумд хүрсэн нь өнгөрсөн оны түвшнээс 37 хоногоор түрүүлж биелжээ.

Онлайн худалдаа 9.8 хувиар өссөн бол ахуйн техникийн шинэчлэлийн улсын хөтөлбөрийн хүрээнд хөргөгчийн борлуулалт 48.3, аудио-визуал төхөөрөмжийн борлуулалт 26.8, гар утасны борлуулалт 19.9 хувиар тус тус өссөн байна. Улсын дэмжлэгтэй худалдааны нийт хэмжээ 230 тэрбум юаньд хүрч, энэ жил гэр ахуйн техникийн шинэчлэлд дахин 69 тэрбум юанийн татаас олгохоор төлөвлөжээ.

Гадаад худалдааны өсөлт 4 хувьтай гарч, ДНБ-ний 33 хувийг бүрдүүлж байна. Экспорт 19.6, импорт 7.5 хувиар тус тус өсч, АСЕАН-ы орнуудтай худалдаа 9.4 хувиар нэмэгдсэн бол АНУ-тай худалдаа 14.9 хувиар буурчээ. Арваннэгдүгээр сараас АНУ Хятадын бараанд 100 хувийн нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байгаа нь хоёр улсын худалдаанд дарамт учруулах төлөвтэй байна.

Харин Бээжингийн зүгээс хариу арга хэмжээ авч, ховор металлын экспортын хяналтыг чангатгаж, цэргийн зориулалттай үйлдвэрүүдэд нийлүүлэхийг хязгаарлах журам хэрэгжүүлэхээр болжээ. Хятадын Худалдааны яамны мэдээлснээр, Америкийн экспортын хяналт 3000 төрлийн бүтээгдэхүүнд үйлчилдэг бол Хятадынх 900 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнд л хамаардаг аж.

Шинжээчдийн үзэж байгаагаар тус улс энэ онд төлөвлөсөн 5 орчим хувийн өсөлтийн зорилтоо биелүүлэх бүрэн боломжтой бөгөөд эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж чадна гэж дүгнэжээ. Бээжинд болж буй ХКН-ын Төв хорооны IV бүгд хуралд 2030 он хүртэлх хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь Хятадын эдийн засгийн дараагийн шатны бодлогыг тодорхойлох чухал үйл явдал гэж шинжээчид үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 58 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top