x

Европын парламент Сербид Оросын эсрэг хоригт нэгдэхийг уриалав

Оросын эсрэг авсан Европын орнуудын хориг арга хэмжээнд нэгдэх нь Сербийн хувьд Европын Холбоонд элсэхийн тулд заавал биелүүлэх ёстой гол нөхцөл болзол мөн гэсэн агуулгатай тогтоолыг Европын парламент /ЕП/ лхагва гарагт баталжээ. Парламентын нийт 720 гишүүнээс 457 нь тогтоолыг дэмжсэн байна.

ЕП-ын тогтоол нь улс төрийн байр сууриа илэрхийлэх, Европын Холбооны /ЕХ/ бусад бүтцэд хандан уриалга гаргах зорилготой байдаг бөгөөд заавал биелүүлэх зарлиг биш юм. 

Сербийн Нови-Сад хотод болсон эмгэнэлт явдлын ой удахгүй тохиох гэж байгаатай холбогдуулан дээрх тогтоолыг баталжээ. Эмгэнэлт явдлын дараа Серби даяар эсэргүүцлийн жагсаал цуглаанууд өрнөсөн бөгөөд энэ үеэр Европын парламент жагсагчдыг дэмжиж, тэднийг хөөн тараасан эрх баригчдыг буруутгаж байв. Түүнээс гадна, парламентын гишүүдийн үзэж байгаагаар, Сербид “Европын эсрэг, Оросыг дэмжсэн” суртал ухуулгыг засгийн газрын хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон албан тушаалтнууд явуулсаар байгаа ажээ.

“Ардчиллыг бэхжүүлэх, хууль ба хүний эрхийг дээдлэхэд дорвитой ахиц дэвшил гаргаж, ЕХ-ы гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогод бүрэн нийцсэн бодлого явуулж, Оросын эсрэг хоригт нэгдсэн тохиолдолд Серби улс ЕХ-нд гишүүнээр элсэхийг парламент дэмжих болно” гэж тогтоолд өгүүлжээ.  Үүний сацуу “нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэхийн тулд ЕХ-ы төлөөлөгчдийг Серби рүү илгээнэ” гэдгийг дурдсан байна. Мөн Сербид чөлөөт, шударга сонгууль явуулахыг дээрх тогтоолд уриалжээ.

Гэвч Сербийн эрх баригчид Оросын эсрэг хориг тогтоохгүй гэдгээ нэг бус удаа мэдэгдсээр байгаа юм. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич ЕП-ын тогтоолын талаар хэлэхдээ “энэ бол худал ярих эмгэг” гэж дүгнэжээ. Түүний үзэж байгаагаар, Сербид “өнгөт хувьсгал” дэгдээхийг санаархаж буй Хорват улс энэ тогтоолын ард байгаа ажээ.  

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 58 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top