x

Монгол Улс ДЭМБ-ын бүсийн чуулганд уур амьсгал ба эрүүл мэндийн асуудлаар байр сууриа илэрхийллээ

Фижи Улсын Нади хотод үргэлжилж буй ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 76 дугаар чуулганы үеэр Монгол Улсын төлөөлөгч Б.Янжмаа уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл мэндийн тогтолцооны тэсвэрлэх чадвар, архины хэрэглээний хяналтын асуудлаар Монголын байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий орнуудын нэг болохыг онцлон тэмдэглэж, ган, зуд, тоосжилт нэмэгдсэн нь хүнсний аюулгүй байдал, агаарын чанар, зүрх судас болон сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буйг дурдав. Энэ хүрээнд Монгол Улс уур амьсгалд мэдрэг өвчний эрт сэрэмжлүүлэх тогтолцоо байгуулах, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудад сэргээгдэх эрчим хүчний шийдэл турших ажлыг эхлүүлээд буйгаа танилцуулжээ.

Мөн архины хэрэглээний эсрэг ДЭМБ-ын “2022–2030 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г Монгол Улс бүрэн дэмжиж буйгаа мэдэгдсэн бөгөөд Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлж буй архины хэрэглээг бууруулах бодлогын талаар мэдээлэв. Тухайлбал, согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай шинэчилсэн хуулиар архины хатуулагт суурилсан шаталсан татварын системд шилжиж, хатуулаг өндөртэй архины татварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, худалдаанд тавих хяналтыг чангатгаж буйг онцолсон байна.

Мөн Монгол Улс ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнчлэлд бүс нутгийн төлөөллийг тэгш хангах, жижиг болон дунд орнуудын оролцоог нэмэгдүүлэхийг уриалжээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 30 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top