x

Хятад арми дахь авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд албан тушаалтнуудыг халжээ

Хятадын Коммунист нам тус улсын зэвсэгт хүчинд хамгийн өргөн хэмжээний цэвэрлэгээ явуулжээ. Зэвсэгт хүчин болон намаас хөөгдсөн албан тушаалтнууд бараг бүгдээрээ “гурван одтой” генерал, намын Төв хорооны гишүүд байсан тухай “BBC” суваг мэдээлснийг “Kazinform” агентлаг уламжилсан байна.

Хятадын зэвсэгт хүчний хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болох Хэ Вэйдүн албан тушаалаасаа огцорчээ. Тэрбээр Цэргийн төв зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд армид Ши Жиньпиний дараа орох хоёрдугаар хүн гэж тооцогддог байв. Хэ Вэйдун хамгийн сүүлд гуравдугаар сард олны өмнө гарсан бөгөөд удаан хугацаагаар байхгүй байсан нь цэргийн дээд удирдлагын цэвэрлэгээний хүрээнд шалгагдаж байж болзошгүй гэсэн таамаглалыг төрүүлжээ. Тэрбээр мөн Коммунист намын шийдвэр гаргах дээд байгууллага болох Улс төрийн товчооны бүрэлдэхүүнд багтаж байв.

Цэргийн төв зөвлөлийн нэгдүгээр орлогч даргын албан тушаалд Жан Юйсяг, хоёрдугаар орлогч даргаар Жан Шэнминийг томилжээ. Өдгөө 67 настай Жан Шэнминь армид 47 жил ажиллаж байгаа аж. Тэрбээр пуужинт цэргийн генерал бөгөөд өмнө нь Цэргийн төв зөвлөлийн Авлигатай тэмцэх газрын орлогч нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Цэргийн төв зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаас гадна Цэргийн төв зөвлөлийн улс төрийн ажил хариуцсан газрын дарга Мяо Хуа, Цэргийн төв зөвлөлийн улс төрийн ажил хариуцсан газрын орлогч дарга Хэ Хунжюнь, Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн командлалын штабын нэгдүгээр орлогч дарга Ван Шюбинь, Зүүн бүсийн цэргийн командлалын командлагч Линь Шянъян, Хуурай замын цэргийн хүчний улс төрийн комиссар Цинь Шутун, Тэнгисийн цэргийн хүчний улс төрийн комиссар Юань Хуажи, Пуужинт цэргийн ангийн командлагч Ван Хоубинь, Ардын зэвсэгт цагдаагийн хүчний командлагч Ван Чуньнин нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. 

Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, есөн хүн “намын сахилга батын дүрмийг ноцтой зөрчиж, их хэмжээний мөнгөтэй холбоотой, маш ноцтой шинж чанартай, хортой уршиг дагуулсан албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа ажээ”. Тэд одоо цэргийн шүүхээр орох бол тэднийг шийтгэх нь “авлигатай тэмцэх кампанит ажлын ололт мөн” гэж уг мэдэгдэлд онцолсон байна.

Цэргийн төв зөвлөл цэвэрлэгээ хийхээр бэлтгэж байгаа дохиог хэдэн сарын турш өгч байсан бөгөөд арми доторх “хортой нөлөөг арилгах”, цэргийн боловсон хүчний хувьд “хатуу дүрэм журам” тогтоохыг уриалсан шинэ зааварчилгааг долоодугаар сард нийтэлжээ.

Намын Төв хорооны хуралтай давхацсан энэхүү цэвэрлэгээг улс төрийн зорилготой байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Тус хурлаар Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж, шинэ гишүүдийг сонгосон юм. 

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 58 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top