x

Зүүн Тимор АСЕАН-ы бүрэн эрхт гишүүн боллоо

Малайзын Куала-Лумпур хотод ням гарагт эхэлсэн Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны (АСЕАН) 47 дахь дээд хэмжээний уулзалт гурван өдөр үргэлжилж, 1976 оноос хойш болоогүй хамгийн өргөн хүрээтэй саммит болсон байна. Уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян, Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи зэрэг дэлхийн томоохон гүрнүүдийн төлөөлөгчид оролцлоо.

Саммитын үеэр Хятад-АСЕАН, АСЕАН+3, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт зэрэг олон чухал хуралдаанууд болж, бүс нутгийн эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэв. “Оролцоо ба тогтвортой хөгжил” уриан дор болсон уг чуулга уулзалтаар Мьянмарын иргэний дайн, бүс нутгийн кибер луйврын сүлжээ, Газын зурвас болон Өмнөд Хятадын тэнгисийн нөхцөл байдал зэрэг олон сэдвийг хөнджээ.

Онцлох үйл явдал нь Зүүн Тимор улсыг АСЕАН-ы бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх ёслол байв. Ийнхүү тус холбоо 11 гишүүнтэй болж, “АСЕАН-ы 10” хэмээх нэр түүх болон үлдлээ. Мөн Камбож, Тайландын хооронд энхийн гэрээ байгуулж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим нар зуучилсан нь бүс нутгийн тогтвортой байдлын чухал алхам боллоо.

Хурлын үеэр Хятад, АНУ хоёр худалдааны маргаанаа зохицуулах талаар суурь тохиролцоонд хүрсэн нь дэлхийн эдийн засагт эерэг дохио өгч байна. Мөн “АСЕАН-ы алсын хараа–2045” үзэл баримтлал батлагдаж, бүс нутгийн эдийн засгийг 4 их наяд долларын хэмжээтэй болгох зорилт дэвшүүлжээ.

Хаалтын ёслолд АСЕАН-ыг даргалах эрхийг Малайзаас Филиппин улсад шилжүүлж, ирэх 2026 онд тус улс даргын үүргийг гүйцэтгэхээр болов.

Эх сурвалж: Yonhap, Reuters, CNA.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 57 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top