x

Д.Трамп цөмийн зэвсгийн туршилтыг нэн даруй эхлүүлэхийг үүрэг болгожээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өнөөдөр уулзахаасаа өмнө бусад цөмийн гүрнүүдтэй “эрх тэгш үндсэн дээр” цөмийн зэвсгийн туршилтыг нэн даруй эхлүүлэхийг Батлан ​​​​хамгаалах яаманд даалгасан гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 

“Бусад улс орнууд туршилтыг хэрэгжүүлж байгаа тул би цөмийн зэвсгийг эрх тэгш байдлын үндсэн дээр туршиж эхлэхийг даалгасан. Энэ үйл явц нэн даруй эхлэх болно” гэж Д.Трамп Өмнөд Солонгост Ши Жиньпинтэй уулзахаасаа өмнө “Truth Social” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Өдгөө Орос хоёрдугаарт, Хятад түүнээс нэлээд зөрүүтэйгээр гуравдугаарт жагсаж байгаа боловч таван жилийн дотор  гүйцэж түрүүлнэ” гэж Д.Трамп цохон тэмдэглэжээ.

ОХУ цөмийн хөдөлгүүртэй “Посейдон” супер торпедыг амжилттай туршсан гэж Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт мэдэгджээ. Энэ нь далайд асар том цацраг идэвхт давлагаа үүсгэж, эргийн бүс нутгуудад сүйтгэл дагуулах чадалтай гэж цэргийн шинжээчид үзэж байна.

Д.Трамп Оросын талаарх байр сууриа чангатгаж байгаа энэ үед В.Путин 10 дугаар сарын 21-нд шинэ “Буревестник” далавчит пуужингийн туршилт хийж, 10 дугаар сарын 22-нд цөмийн пуужин харвах сургуулилалт явуулан цөмийн хүч чадлаа харуулжээ.

АНУ хамгийн сүүлд 1992 онд цөмийн зэвсэг туршсан байна. Ийм туршилтууд нь аливаа шинэ цөмийн зэвсгийн хүчин чадлыг, мөн хуучин зэвсгийн хувьд ажиллагаа хэвийн эсэхийг шалгадаг.

АНУ 1945 оны долоодугаар сард Нью-Мексико муж улсын Аламогордо хотод 20 килотонн атомын бөмбөг туршсанаар цөмийн эрин үеийг нээж, дараа нь 1945 оны наймдугаар сард Дэлхийн II дайныг зогсоохын тулд Японы Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг хаясан түүхтэй.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 58 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top