x

Япон улсад үе тэнгийн дээрэлхэл жил ирэх тусам нэмэгдсээр байна

Япон улсад бүрэн дунд боловсролын шатанд үе тэнгийнхний дээрэлхэл дөрөв дэх жилдээ дараалан өсөж, 2024 онд түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн талаар тус улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам мэдээллээ.

Тайланд дурдсанаар 2024 оны нэгдүгээр сараас 2025 оны гуравдугаар сарын хооронд нийт 770 мянга орчим дээрэлхэлтийн тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс хамгийн олон буюу 610 мянга орчим нь бага сургуульд, 135 мянга орчим нь дунд сургуульд, 18 мянга орчим нь ахлах сургуульд, харин 3 мянга гаруй нь тусгай хэрэгцээт боловсролын сургуульд гарчээ.

Үе тэнгийн дээрэлхлээс үүдэн сургуульд явахаас халшрах, хичээлээ урт хугацаагаар таслах тохиолдол ч нэмэгдсээр байгаа бөгөөд 2024 онд сургуулийн насны 354 мянган хүүхэд хичээлээ удаан хугацаагаар завсарласан байна. Сургуулийн орчин дахь дээрэлхэлтийн талаар багш нараас асуухад 61 хувь нь ийм тохиолдолд үйлдэгч болон хохирогч хүүхдийн гэр бүлд мэдэгддэг, 55.9 хувь нь дээрэлхэл үйлдсэн сурагчийг уучлал гуйхыг зааварладаг, харин 4.2 хувь нь асуудлыг сургуулийн захиргаанд шилжүүлдэг гэж хариулжээ.

Сүүлийн жилүүдэд дээрэлхэлтийн улмаас сурагчид амиа егүүтгэх сэдэлтэй болох, хичээл таслах тохиолдол мөн өсөж байна. Тухайлбал, энэ онд ийм шалтгаанаар хичээлдээ явахаа больсон хүүхдийн тоо 1400-д хүрсэн бөгөөд эдгээрийн 30 орчим хувь нь сургуулийн удирдлага, багш нар дээрэлхэлтийг цаг тухайд нь мэдээгүйгээс урьдчилан сэргийлж чадаагүй гэж дүгнэжээ.

Цахим орчин дахь үе тэнгийн дарамт, дээрэлхэл мөн нэмэгдэж буй нь сурагчдын сэтгэлзүйд хүчтэй нөлөөлж байгааг судалгаанд дурдсан байна. Японд хичээлийн шинэ жил хавар эхэлдэг бөгөөд энэ үед сурагчдын дундах амиа егүүтгэх зэрэг харамсалтай тохиолдол эрс өсдөг хандлагатай. Тэр дундаа өсвөр насны охид ийм үйлдлийн хохирогч болох нь хөвгүүдээс олон байдаг гэсэн судалгаа гарчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 58 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top