x

Япон, Өмнөд Солонгосын удирдагчид харилцан айлчлалаа үргэлжлүүлэхээр тохиролцов

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён нар пүрэв гарагт анх удаа уулзах үеэрээ “ирээдүйд чиглэсэн” харилцаа холбоог бий болгохын ач холбогдлыг дахин нотолж, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор харилцан айлчлалаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Энэ сарын 21-нд Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон консерватив үзэлтэн Т.Санаэ дайны үеийн асуудлууд болон газар нутгийн маргааны улмаас удаан хугацааны турш хурцадмал байсан харилцаанд өмнөх удирдагчдын бий болгосон эерэг эрчийг хадгалж чадах эсэхэд олон нийт анхаарал хандуулж буй үед энэхүү уулзалт боллоо. 

Т.Санаэ харилцан айлчлал хийж, хоёр улсын хооронд тодорхой харилцаа холбоо тогтоохын тулд Өмнөд Солонгостой нягт хамтран ажиллах бодолтой байгаагаа илэрхийлээд, “Тогтвортой, ирээдүйд чиглэсэн харилцаа холбоо нь Япон, Өмнөд Солонгос хоёр улсад хоёуланд нь ашиг тустай” гэдгийг онцолсон байна.

Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдээс үүдэлтэй аюулгүй байдлын аюул занал зэрэг геополитикийн сорилтуудын тухайд Ли Жэ Мён хэлэхдээ, “манай хоёр улсын хувьд ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдол урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрээд байна” хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Далай тэнгис дэх Хятадын цэргийн үйл ажиллагаа өргөжиж, Украины дайны улмаас аюулгүй байдлын орчин улам бүр төвөгтэй болж байгаатай холбогдуулан Япон, Өмнөд Солонгосын талууд АНУ-тай гурван талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэх нь чухал болохыг дахин нотолсон байна.

Уулзалтын дараа Т.Санаэ сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, дараагийн ээлжит уулзалтыг Японд хийхээр Ли Жэ Мёнтой тохиролцсон гэлээ. Ли Жэ Мён уг уулзалтыг бүс нутгийн хотод хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Кан Ю Жун хэлжээ.

Хоёр улсын удирдагчдын 2004 онд байгуулсан хэлэлцээрийн үндсэн дээр хийх харилцан айлчлалууд нь Токиогийн нэхэмжилдэг, Сөүлийн хяналтад байдаг арлын талаарх маргаан болон 1910-1945 оны хооронд Япон Солонгосын хойгийг колоничлох үеийн дайны үеийн асуудлууд дахин сэргэснээр 2011 оноос зогсонги байдалд ороод байлаа.

Харин Т.Санаэ, Ли Жэ Мён нарын өмнөх удирдагчид, ялангуяа Японы Ерөнхий сайд асан Кишида Фүмио, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль нар хоёр талын харилцааг сэргээх замыг нээж өгсөн юм. Улмаар 2023 оноос дээд хэмжээний харилцан айлчлалуудыг дахин хийж эхэлсэн билээ.

Т.Санаэ, Ли Жэ Мён нар шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудыг зохицуулах чиглэлд манлайлан ажиллана гэдгээ амлажээ. Түүхэн маргааны тухайд Ли Жэ Мён хэлэхдээ, Япон, Өмнөд Солонгосын ойр хөрш байдал нь зарим тохиолдолд “нэг гэр бүлийн хүмүүсийн хооронд гардагтай адил” сэтгэлийн шарх үүсгэсэн байж болзошгүй гэсэн байна.  

Ерөнхий сайдаар сонгогдохоосоо өмнө Т.Санаэ Токио дахь Ясүкүни сүмд болох намрын тахилгад оролцохоос татгалзсан байна. Энэ нь Өмнөд Солонгос, Хятадтай дипломат маргаан үүсгэх шалтгаан болсоор ирсэн юм. Өмнөд Солонгостой зөрчилдөж болзошгүй гэсэн болгоомжлолыг арилгахын тулд Т.Санаэ Ерөнхий сайдын хувиар хийсэн анхны хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Би Солонгосын далайн байцаанд дуртай, Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг, мөн Солонгосын кинонуудыг үздэг” гэж хэлээд, тус улсыг “чухал хөрш орон” хэмээн тодорхойлжээ.

Энэ оны долоодугаар сард үүрэгт ажилдаа орсон Ли Жэ Мёны хувьд Т.Санаэгийн үгийг дурдаад, “Би үүнтэй бүрэн санал нийлж байна. Үнэндээ энэ мэдэгдэл миний байнга хэлсээр ирсэн зүйлтэй адилхан байна - гайхалтай нь нэг ч үг зөрөөгүй байна” гэж тэрбээр хэлсэн байна. Японы талаар хатуу байр суурь баримталдаг байсан зүүний үзэлт улстөрч прагматик хандлага хэрэгтэй байгаа талаар ярих болжээ.

Энэ онд хоёр улс дипломат харилцаагаа хэвийн болсны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд Өмнөд Солонгосын эрх баригчид Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байна. Ли Жэ Мён Т.Санаэг Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болсонд нь баяр хүргэснээс үзэхэд хоёр удирдагчийн хувьд хялбархан харилцаа тогтоосон бололтой. Тэрбээр түүнд далайн байцаа, гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэсэн гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Аравдугаар сарын 4-нд эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгуульд ялж, Шигэрү Ишибагийн халааг авсан Т.Санаэ пүрэв гарагт Токиогоос Өмнөд Солонгосыг зорьсон бөгөөд баасан гарагт Гёнжү хотод эхлэх АПЕК-ийн хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Өмнөд Солонгост Т.Санаэ БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон бусад орны удирдагчидтай хоёр талын хэлэлцээ хийх төлөвтэй байгаа талаар Японы Засгийн газрын эх сурвалжууд мэдээлсэн байна.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 58 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top