x

Дэлхийн удирдагчид АПЕК-ийн уулзалтад чөлөөт худалдаа, тогтвортой байдлын талаар хэлэлцэж байна

Худалдааны нэг талыг баримталсан үйл ажиллагаа болон бусад саад бэрхшээл нэмэгдэж байгаа энэ цаг үед дэлхийн удирдагчид тогтвортой байдлыг бэхжүүлэх, өсөлтийг эрчимжүүлэх арга замыг эрэлхийлэхээр Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад хуран чуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн уулзалтад АПЕК-ийн 21 гишүүн орны удирдагчид, зочин улсууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож, чөлөөт худалдааг хадгалах, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг бэхжүүлэх  асуудлыг хэлэлцэх ажээ.

Чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ зэрэг удирдагчид Гёнжү хотод хүрэлцэн ирээд байна. Харин бизнесийн форумд оролцож, Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Ши Жиньпин нартай хэлэлцээ хийснийхээ дараа буцсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохгүй.

Ерөнхийлөгч Ли Жэ Мён Өмнөд Солонгост айлчилж буй удирдагчид болон оролцогч зочдыг угтан авсан бөгөөд тэрбээр эхний хуралдаан эхлэхээс өмнө дээд хэмжээний уулзалтын танхимд орж ирэх үед нь Ши Жиньпинтэй мэндчилж, товч яриа өрнүүлсэн байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр, “Илүү уялдаа холбоотой, тогтвортой бүс нутаг хийгээд түүнээс цаашихыг цогцлоох нь” сэдвийн дор болох эхний хуралдааны үеэр удирдагчид Ази, Номхон далайн бүс нутгийг “илүү нээлттэй, эрч хүчтэй, тогтвортой” болгох арга замуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

“Ерөнхийлөгч Ли Жэ Мён хамтын ажиллагааг улам нягтруулах шаардлагатай байгаа талаар зөвшилцөлд хүрэхэд тус дөхөм болохын тулд удирдагчдын хооронд гүүрний үүрэг гүйцэтгэнэ. Бид бүс нутгийн хамтын ажиллагааны үүрэг амлалтыг сэргээж, АПЕК-ийг бүс нутгийн гол эдийн засгийн форум, ирээдүйн төлөөх индэр хэвээр байлгахын тулд тодорхой арга хэмжээнүүдийг судлахыг зорьж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Энэ жилийн АПЕК-ийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж буй Өмнөд Солонгос нь “Гёнжүгийн тунхаглал”-д АПЕК-ийн бүх оролцогчийн дэмжсэн үр дүнг тусгахыг эрмэлзэж байгаа бөгөөд хиймэл оюун, хүн ам зүйн өөрчлөлт зэрэг өөрийн санаачилгуудад мөн анхаарал хандуулж байна.

Хоёрдугаар хуралдааны үеэр удирдагчид нийлүүлэлтийн сүлжээ, дижитал шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар Ази, Номхон далайн бүс нутгийг илүү цэцэглэн хөгжүүлэх арга замуудын тухайд АПЕК-ийн гишүүн орнуудын гадаад хэрэг, худалдааны дээд албан тушаалтнуудын гаргасан саналуудыг хэлэлцэнэ.

Олон талт байдал болон Дэлхийн худалдааны байгууллагын тогтолцоонд суурилсан дэлхийн чөлөөт худалдааны дэг журмын талаар удирдагчид өөр өөр үзэл бодолтой байгаа тул олон улсын худалдааны чиглэлийг тодорхойлох тал дээр зөвшилцөлд хүрэх эсэх нь анхаарал татаж байна.

Удирдагчдын тунхаглалыг АПЕК-ийн гишүүн бүр дэмжиж, зөвшилцсөний үндсэн дээр батлах ёстой. Пүрэв гарагт болсон АПЕК-ийн сайд нарын уулзалтын дараа Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Хён хэлэхдээ, хамтарсан тунхаглал батлахад “маш ойрхон” байгаа гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 58 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top