x

Хунтайж Эндрюгийн бүх цол хэргэмийг хурааж, ордноос хөөн гаргажээ

Хунтайж Эндрюгийн үлдсэн цол хэргэмийг хурааж, хааны ордноос хөөн гаргах “албан ёсны” үйл явцыг Их Британийн хаан III Чарльз эхлүүлсэн гэж Букингемийн ордон мэдэгджээ. Тэрбээр одоо Эндрю Маунтбаттен-Виндзор гэж нэрлэгдэх юм. 

Хаан Чарльзын дүү, талийгаач хатан хаан II Элизабетийн хоёр дахь хүү Эндрю өөрийн зан авир болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгч, АНУ-ын санхүүч Жеффри Эпштейнтэй холбоотой байсан гэх шалтгаанаар улам бүр шүүмжлэлд өртөх болоод байгаа юм. Энэ сарын эхээр тэрбээр Йоркийн гүн хэмээх цол хэргэмээ ашиглахаа болихоос өөр аргагүйд хүрсэн байна.

“Эндрю өөрийг нь буруутгасан мэдээллүүдийг үгүйсгэж байгаа боловч эдгээр зэмлэл шийтгэлийг хүлээх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байна” гэж Букингемийн ордноос пүрэв гарагт мэдэгджээ. Ж.Эпштейнийг буруутгаж байсан гол хүмүүсийн нэг нь Эндрюгийн эсрэг мэдээлэл гаргасны дараа дээрх үйл явдал болж байна. 

Америк, Австралийн иргэн Виржиниа Жуффре гэдэг эмэгтэйг нас барсных нь дараа гаргасан түүний дурсамж ном болох “Nobody's Girl” өнгөрсөн долоо хоногт Их Британид худалдаанд гарсан юм. Энэхүү номд уг эмэгтэй Эндрютэй гурван удаа бэлгийн харьцаанд орсон гэж бичсэн байна. Тэдгээрээс анхны тохиолдол нь түүнийг дөнгөж 17 настай байхад нь болсон гэнэ. Хунтайж түүний насыг зөв тааж, хүүхдүүдтэйгээ чацуу хэмээн ярьсан гэдгийг бичжээ.

Мөн 2011 онд бичиж байсан цахим захидлууд энэ сард дахин гарч ирсэн бөгөөд Эндрю Ж.Эпштейнтэй бүх холбоогоо тасалсан гэж мэдэгдсэний дараа ч түүнтэй холбоотой байсан нь ил болжээ. Эндрю албан ёсны цол хэргэмээсээ татгалзсан хэдий ч бэлгийн хүчирхийллийн талаарх В.Жуффрегийн мэдэгдлийг үгүйсгэсээр байна. В.Жуффре энэ оны дөрөвдүгээр сард амиа егүүтгэн нас баржээ.

Эндрю 2022 онд Нью-Йорк хотод В.Жуффрегийн гаргасан иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд олон сая ам.доллар төлсөн байна. Тухайн үед тэрбээр буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй боловч бэлгийн мөлжлөгийн хохирогч болж зовж шаналж байсныг нь хүлээн зөвшөөрсөн байна.

Ж.Эпштейн 2019 онд бэлгийн хүчирхийллийн хэргээр шүүгдэх шүүх хурлаа хүлээж байхдаа шоронд амиа егүүтгэж нас баржээ. Тэрбээр өмнө нь хүүхэд хүчирхийлсэн хэргээр ял эдэлж байжээ. Түүний туслах Жислейн Максвеллийн хувьд өсвөр насны охидыг түүнд зуучилж байсан хэргээр 2021 онд 20 жилийн ял сонссон байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 58 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top