x

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дотооддоо бэлтгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Ерөнхийлөгчийн эхэлж очсон “Дархан нэхий” ХК 1972 оноос үйл ажиллагаа явуулж буй арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр. 250 хүнийг ажлын байраар хангаж, нэхий дээл, гутал, савхин дээл болон ширэн гутал, эсгий, эсгий бүтээгдэхүүн, ажлын гутал хувцас, бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн борлуулж байна. Итали, Испани, Тайланд улс руу хагас боловсруулсан үхэр, сарлагийн шир болон хонь, ямааны арьс экспортолдог. Жилд 300,000 ширхэг бодын шир боловсруулах,1,5 сая ширхэг богийн арьс боловсруулах, 500 мянган ширхэг савхин хувцас, 500 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 10 тэрбум төгрөгийн эргэлтийн, зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. Ингэснээр хоёр толгойт автомат уллагааны машин суурилуулж, хүчин чадлаа нэмжээ.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно.

Ерөнхийлөгчийн очсон “Хатан ивээл хайрхан” ХХК өдөрт “Хүннү мөр” брэндийн хавар, намар, хөдөлмөр хамгаалал, анчны гэсэн дөрвөн төрлийн 60-80 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Хэрэгцээт түүхий эдийнхээ 85 хувийг орон нутгаасаа буюу “Дархан нэхий”, “Дархан минж” компаниас авч хамтран ажилладаг. Тус компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 350 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн, 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч тоног төхөөрөмжөө шинэчилжээ. Зээлийн 60 хувьд нь Зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргасан байна. Ингэснээр хүчин чадал нь 50 хувиар нэмэгдэж, өдөрт 150 хос, сард 4,000 хос гутал үйлдвэрлэх боломжтой болжээ. Орон нутгийнхаа 16 хүнийг ажлын байраар ханган, орон сууц, автомашин авах зэргээр нийгмийн асуудлыг нь давхар шийдэж байгаа тухай захирал Б.Насанжаргал танилцууллаа. Үндэсний үйлдвэрлэгчид жилд нэг сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоёр саяд хүргэх зорилт тавиад байгаа юм.

“Таймлесс” компани бүтээгдэхүүнээ Норвегт 100 хувь нийлүүлж байна

2007 онд байгуулагдсан “Таймлесс” компани “Тova” брэндийн  бүтээгдэхүүнээ 100 хувь Норвег улсад экспортолж байна. Мөн 2019 оноос “Mesgi” брэнд бүтээн дотоодын зах зээлд борлуулж байна. Компани жилд 20,000-25,000 хос эсгий шаахай, 3,000-5,000 олбог, 10,000 хос улавч, бусад бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нийт 46 ажилтантай. “Цагаан алт” хөтөлбөрт хамрагдан 235 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Ингэснээр үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмж, ноос, будаг, химийн материал авах, ажиллах орчноо сайжруулах зэрэг боломж бүрдсэн тухай компанийн захирал С.Мөнгөнчимэг ярилаа. “Цагаан алт” хөтөлбөр цаг үеэ олсон, үйлдвэрлэгчдэд бодлогын болон санхүүгийн бодит дэмжлэг үзүүлж байгаад талархаж байлаа. Мөн үндэсний хөтөлбөр 2028 онд хэрэгжиж дуусах хэдий ч, цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв. Энэ жил “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр 300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 489 тэрбум төгрөг олгоно. Мөн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулна.

Өнөөдрийн байдлаар 93 аж ахуйн нэгж 478 тэрбум төгрөгийн зээл аваад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах, тэр дундаа малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж, ахуй амьдралыг нь сайжруулах зэрэг  нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. 2.1 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий энэ хөтөлбөр хэрэгжсэнээр ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд хоёр дахин өсгөж, үйлдвэрлэл, экспортыг 2-3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8,000 гаруй шинэ ажлын байр бий болох юм. Тухайлбал ноолуурын салбарын борлуулалтын орлого гэхэд л одоогийнхоос 4-5 дахин, арьс, шир, нэхийнийх 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 19 цаг 42 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top