x

Афганистанд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Афганистаны хамгийн том хотуудын нэг, хойд нутгийн Мазари-Шарифын ойролцоо ням гаргаас даваа гарагт шилжих шөнө 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 

АНУ-ын Геологийн судалгааны албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь 28 км-ийн гүнд байжээ. Мөн тус агентлаг гамшгийн улмаас олон хүн амиа алдаж, их хэмжээний хохирол учирч болзошгүйг анхааруулсан байна.

Балх муж дахь (нийслэл нь Мазари-Шариф хот) “Талибан” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Хажи Заид X хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ, Шолгара дүүрэгт дөрвөн хүн амиа алдаж, “олон хүн гэмтэж бэртсэн” гэлээ. BBC энэхүү мэдээллийг бие даасан эх сурвалжаар баталгаажуулах боломжгүй байна. Х.Заид өмнөх мэдэгдэлдээ “хотын бүх дүүргээс хөнгөн бэртсэн, бага хэмжээний хохирол учирсан талаар мэдээлэл хүлээн авсан” гэж бичжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дийлэнх нь өндөр барилгаас унасан хүмүүс байсан гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мазари-Шариф хотод 500 мянга гаруй хүн амьдардаг. Газар хөдлөх үед хотын олон оршин суугч байшин барилгууд нурах вий гэж эмээн гудамжинд яаран гарсан гэж AFP агентлаг мэдээлжээ. “Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч мөн Мазари-Шариф дахь дурсгалт газар болох Хөх сүмийн зарим хэсэг нурсан байгааг харуулсан дүрс бичлэгийг нийтэлжээ. Уг шашны цогцолборт шашны удирдагч анхны Шиа Имамын бунхан байдаг гэж үздэг. Өдгөө энэхүү газар нь мөргөлчид залбирч, шашны баяр тэмдэглэхээр цуглардаг газар болжээ.

Энэ оны наймдугаар сарын сүүлчээр Афганистаны зүүн нутгийн уулархаг бүсэд 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1000 гаруй хүний ​​аминд хүрсэн юм. Тус бүс нутгийн байшин барилгууд ихэвчлэн шавар, модоор баригдсан байдаг тул олон хүн амиа алдахад хүрсэн байна. Газар хөдлөлтийн үеэр байшин нь нурахад олон оршин суугч гацжээ. Афганистан нь Энэтхэг, Евроазийн тектоник хавтангууд уулздаг хэд хэдэн хагарлын шугам дээр байрладаг тул газар хөдлөлтөд ихээхэн өртөмтгий байдаг.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 58 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top