x

БНСУ, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар цэрэггүй бүсэд хамт очжээ

Өмнөд Солонгосын Батлан ​​хамгаалахын сайд Ан Гю Бак болон АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Пит Хегсет нар хоёр Солонгосыг тусгаарлаж буй цэрэггүй бүсэд даваа гарагт очжээ. Холбоотон орнууд Умард Солонгостой дипломат хэлэлцээгээ сэргээхийн зэрэгцээ хамтын батлан хамгаалалтыг бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа юм. 

Батлан ​​хамгаалахын сайд нар хоёр Солонгосыг зааглах шугамын ойролцоох НҮБ-ын командлалын цэргийн байгууламж болох “Уэллетт” ажиглалтын пост болон цэрэггүй бүс доторх Хамтарсан аюулгүй байдлын бүсэд зочилсноор хоёр улсын батлан ​​хамгаалахын сайд нар 2017 оны 10 дугаар сараас хойш буфер бүсэд анх удаа хамт очжээ. Нийт 250 км урт, 4 км өргөн цэрэггүй бүс нь хоёр Солонгосын хоорондох буфер бүс юм. 1950-53 оны Солонгосын дайн энхийн гэрээ бус гал зогсоох хэлэлцээр байгуулснаар дууссан тул хоёр Солонгос нь зарчмын хувьд дайны байдалд хэвээр байгаа юм.

П.Хегсет цэрэггүй бүсэд байхдаа Умард Солонгост ямар нэгэн мессеж илгээсэн эсэх нь тодорхойгүй байна. Сөүл, Вашингтон хоёр Пёньянтай дипломат хэлэлцээгээ эхлүүлэх боломжийг бий болгохыг эрмэлзэж байгаа тул П.Хегсет Пёньянд сэрэмжлүүлэг өгөхийн оронд хуваагдсан Солонгосын хойгт энх тайвны тухай мессеж илгээж магадгүй гэж ажиглагчид хэлжээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Өмнөд Солонгост хийх хоёр өдрийн айлчлалаа эхлүүлэн Сөүлээс өмнө зүгт 65 км зайд орших Пёнтек хот дахь Осан агаарын баазад ирснээсээ хойш нэг цагийн дараа цэрэггүй бүсэд очжээ. Мягмар гарагт Ан Гю Бак, П.Хегсет нар холбоотнуудын жил тутмын Аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалтад оролцоно. Энэхүү уулзалтын үеэр хоёр тал дайны үеийн үйл ажиллагааны хяналтыг /OPCON/ Вашингтоноос Сөүл рүү шилжүүлэх, Өмнөд Солонгосын батлан ​​​​хамгаалах зардал, холбоотны хамтарсан хамгаалалт зэрэг хэд хэдэн гол асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёны засаг захиргаа 2030 онд дуусах таван жилийн бүрэн эрхийнхээ хугацаанд дайны үеийн OPCON-г буцаан авахыг эрмэлзэж байгаа тул OPCON-ы шилжилтийн асуудалд гол анхаарлаа хандуулах магадлалтай. Өмнөд Солонгосын тал ийнхүү шилжүүлэхийг шаардаж байгаа нь тус улсын цэргийнхэн бие даасан батлан ​​​​хамгаалах чадавхаа сайжруулах хүчин чармайлтаа нэмэгдүүлж, АНУ-ын тал аюулгүй байдлын илүү их үүрэг хариуцлага хүлээхийг уриалж байгаатай холбоотой юм.

Хоёр улс нөхцөл байдалд суурилсан OPCON шилжилтийн талаар хэлэлцэж байгаа ажээ. Өмнөд Солонгос 1950-53 оны Солонгосын дайны үеэр цэргүүдийнхээ үйл ажиллагааны хяналтыг шилжүүлсэн байна. 1994 онд энхийн үеийн OPCON-г буцаан авсан боловч дайны үеийн OPCON нь АНУ-ын мэдэлд хэвээр байгаа юм.

П.Хегсет мягмар гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой уулзана. Тэрбээр мөн АНУ-ын хамгийн том гадаад цэргийн байгууламж болох Пёнтекийн Хамфрис баазад америк цэргүүдтэй уулзаж, тэдэнд болон тэдний гэр бүлд талархал илэрхийлэхээр төлөвлөж байна. Азийн орнуудад хийсэн П.Хегсетийн айлчлал Өмнөд Солонгост өндөрлөнө. Тэрбээр өмнө нь Япон, Малайз, Вьетнамд айлчилжээ. 

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 58 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top