x

Перу Мексиктэй дипломат харилцаагаа тасаллаа

Бослогын хэргээр шалгагдаж буй Перугийн Ерөнхий сайд асан Бетси Чавест орогнол олгож байгаатай холбогдуулан Мексиктэй дипломат харилцаагаа тасалж буйгаа Перугийн Засгийн газар даваа гарагт мэдэгджээ. 

Перугийн Гадаад хэргийн сайд Уго де Зела сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Б.Чавесыг Перугийн нийслэл Лима хот дахь Элчин сайдын яамны байрандаа орогнуулах Мексикийн шийдвэр нь хоёр улсын хоорондох одоогийн хурцадмал байдлыг улам бүр даамжруулсан “найрсаг бус үйлдэл юм” гэв. Перугийн Ерөнхийлөгч Хосе Херигийн ажлын албанаас гаргасан мэдэгдэлд Мексикийн Засгийн газрыг Өмнөд Америкийн тус улсын дотоод хэрэгт “удаа дараа” хөндлөнгөөс оролцсон гэж буруутгажээ. 

Хууль сахиулагчид Б.Чавесыг 2022 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Педро Кастильогийн эсрэг импичментийн санал хураалтад хууль тогтоогчдыг бэлтгэж байх үед онц байдал зарлаж, Перугийн парламентыг тараах гэсэн оролдлогод оролцсон хэмээн буруутгаж байна. П.Кастильо цэргийнхний дэмжлэгийг авч чадаагүй бөгөөд Конгресс түүнийг хурдан хугацаанд албан тушаалаас нь огцруулж, прокурорууд түүнийг төрийн эргэлт хийхийг оролдсон гэж буруутгасны дараа баривчилжээ.

Перугийн Ерөнхий прокурорын газраас Б.Чавесыг төрийн эрх мэдлийн эсрэг бослого гаргасан гэмт хэргийн хамсаатан гэж буруутгасан байна. Улмаар П.Кастильогийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүнийг 25 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэхийг шаардаж байна.

“Ерөнхийлөгч асан Педро Кастильогийн хийхийг оролдсон төрийн эргэлтийг хамтран зохион байгуулагч гэгдэж буй Ерөнхий сайд асан Бетси Чавест Перу дахь Мексикийн Элчин сайдын яамны байранд орогнол олгож байгааг өнөөдөр бид мэдээд ихэд гайхширч, гүнээ харамсаж байна” гэж У.Зела сэтгүүлчдэд мэдэгджээ.

Мексикийн Засгийн газар Перугийн шийдвэрийн талаар одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 58 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top