x

Трампын засаг захиргаа агаарын тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав

АНУ-ын Нисэхийн удирдах газар /FAA/ ачаалал ихтэй нисэх онгоцны буудлуудын агаарын тээврийн хөдөлгөөнийг 10 хувиар бууруулна гэж лхагва гарагт мэдэгджээ. Энэ шийдвэрийг холбооны засгийн газар дэмжиж байна. 

Баасан гаргаас хэрэгжиж эхлэх энэхүү шийдвэр нь Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсоод байгаа /шатдаун/ үеэр аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Энэ нь улс орон даяарх олон мянган нислэгт нөлөөлөх төлөвтэй байна. FAA одоогоор ажиллах хүчний хомсдолтой тулгараад байгаа юм. Тодруулбал, агаарын хөдөлгөөнийг хянагч зарим мэргэжилтэн шатдауны үеэр ажиллахгүй байгаа бол зарим нь цалингүй ажиллаж байна. Энэ нь Америк даяар нислэгүүд олноор саатахад хүргэжээ.

FAA-ын тэргүүн Брайан Бедфорд хэлэхдээ, засгийн газрын үйл ажиллагаа түр зогссоноор ажиллах хүчтэй холбоотой асуудлууд үүсээд байгаа бөгөөд “бид үүнийг үл тоомсорлож болохгүй” гэлээ. Б.Бедфорд, АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи нар лхагва гаргийн орой агаарын тээврийн компаниудын удирдлагуудтай уулзаж, нислэгийг бууруулах шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ гэж мэдэгджээ.

Агаарын тээврийн салбарын байгууллагын тооцоогоор, 10 дугаар сарын 1-нд шатдаун эхэлснээс хойш агаарын хөдөлгөөнийг хянагч мэргэжилтнүүд дутагдсаны улмаас 3.2 сая гаруй зорчигч хохирсон байна. Энэ удаагийн шатдаун АНУ-ын түүхэнд үзэгдээгүй хамгийн удаан хугацаагаар үргэлжилж байгаа юм.

Агаарын тээврийн компаниудын мэдэгдсэнээр, шатдаун одоогоор бизнест нь мэдэгдэхүйц нөлөөлөөгүй байгаа боловч хэрэв энэ нь удаан үргэлжилбэл тийзийн захиалга буурч болзошгүйг анхааруулжээ. АНУ-д зөвхөн лхагва гарагт гэхэд 2100 гаруй нислэг саатсан байна. Мягмар гарагт FAA-ын тэргүүн Брайан Бедфорд тус агентлагийн хамгийн том 30 нисэх онгоцны буудлын агаарын хөдөлгөөн хянагчдын 20-40 хувь нь ажиллахгүй байгаа гэж мэдэгджээ. FAA-ын мэдээлснээр, 13 мянга орчим хянагч олон долоо хоногийн турш цалингүй ажиллаж байна.

Эх сурвалж: AP

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 58 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top