x

Пап лам Лео, Палестины тэргүүн Аббас нар Газын нөхцөл байдлын талаар хэлэлцэв

Ватиканы тэргүүн, католик шашны удирдагч XIV Пап лам Лео Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзаж, Газын зурвасын иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, “хоёр улс зэрэгцэн орших” шийдэл зэрэг асуудлыг хэлэлцжээ. 

Итали, Ватиканд албан ёсны айлчлал хийж буй М.Аббас өндөр түвшний уулзалтууд хийсэн байна. 

Пап, Аббас нарын уулзалтын талаар Ватиканаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, хоёр удирдагчийн энэ удаагийн уулзалтыг 2015 оны зургаадугаар сарын 26-нд талууд иж бүрэн хэлэлцээр байгуулсны 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийн дагуу Ватиканы тал Палестины Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.

“Уулзалтын үеэр Газын энгийн иргэдэд яаралтай хүмүүнлэгийн тусламж хүргэх шаардлагатайг онцолж, мөн хоёр улс зэрэгцэн орших зарчимд тулгуурласан шийдлээр мөргөлдөөнийг зогсоох хэрэгтэй гэдгийг талууд цохон тэмдэглэв” гэж мэдэгдэлд дурдсан байна. 

XIV Пап Лео, Аббас нар өмнө нь долоодугаар сарын 21-нд утсаар ярилцах үеэрээ Газын нөхцөл байдал болон Баруун эрэгт гарч буй хүчирхийллийн асуудлыг хэлэлцжээ.

Палестины тэргүүн Аббас мөн Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла, Ерөнхий сайд Жоржиа Мелони нартай уулзана.

М.Аббас айлчилж буйтай холбогдуулан Ромд аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авчээ.

М.Аббас лхагва гарагт Ромд хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр айлчлалынхаа эхэнд гэгээн Санта Мариа Мажорын (Santa Maria Maggiore) сүмд зочилж, энэ оны дөрөвдүгээр сарын 21-нд таалал төгссөн католик шашны өмнөх удирдагч Пап Францисийн бунханд хүндэтгэл илэрхийлжээ. 

Ватиканы албан ёсны хэвлэл “Vatican News”-ийн мэдээлснээр, Аббас түүний бунхан дээр цэцгийн баглаа үлдээгээд сүмээс гарахдаа  “Би Пап Францисийн Палестин болон Палестины ард түмний төлөө хийсэн үйл хэргийг хэзээ ч мартахгүй. Тэрбээр хэн нэг хүн хүсэлт гаргахыг хүлээлгүйгээр Палестиныг хүлээн зөвшөөрсөн юм. Тиймээс би хамгийн түрүүнд түүний гэгээн дурсгалыг хүндэтгэхээр ирлээ” гэжээ.

2023 оны аравдугаар сараас эхлэн таалал төгсөх хүртлээ Пап Францис Газад явуулж буй Израилын армийн ажиллагааг  хурцаар шүүмжилдэг байсан юм.

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top