x

НҮБ Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хоригоо цуцлав

Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг арга хэмжээг цуцлах тухай АНУ-ын тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэмжжээ. А.Шараа ирэх долоо хоногт Цагаан ордонд айлчлах юм.

А.Шараа 2024 оны 12 дугаар сард Башар аль-Асадыг түлхэн унагааж, 13 жилийн иргэний дайныг дуусгавар болгосон босогчдын дайралтыг удирдсан бөгөөд шилжилтийн Ерөнхийлөгчөөр томилогдсон билээ. АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Майк Уолц хэлэхдээ, Б.Асадыг түлхэн унагаснаас хойш Сири улс “шинэ эрин үе”-д шилжин орсныг хүлээн зөвшөөрсөн “улс төрийн хүчтэй дохиог” НҮБ илгээлээ гэв.

А.Шараа өмнө нь “Аль-Каида”-тай холбоотой лалын шашинт “Хаят Тахрир аль-Шам” бүлэглэлийн /HTS/ удирдагч байсан тул НҮБ-ын хоригт өртөж байв. Америкийн эрх баригчид HTS-ийг долоодугаар сард гадаадын террорист бүлэглэлүүдийн жагсаалтаас хасжээ. 

НҮБ мөн Сирийн Дотоод хэргийн сайд Анас Хаттабын эсрэг хориг арга хэмжээг цуцалсан байна. Хориг арга хэмжээнүүдийг цуцалсныг Сирийн Гадаад хэргийн сайд сайшааж, Сири болон Сирийн ард түмнийг дэмжиж байгаад АНУ болон найрсаг орнуудад талархал илэрхийлье хэмээн мэдэгджээ.

Сирийн удирдагч дайны хөлд нэрвэгдсэн улсад энх тайвныг тогтооход “бодитой ахиц дэвшил” гаргасан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэний дараа А.Шараагийн айлчлал болох гэж байна. Хоёр удирдагч энэ оны тавдугаар сард Д.Трампыг Ойрх Дорнодод айлчлах үеэр Эр-Рияд хотод анх уулзсан юм. Уулзалтын дараа Д.Трамп А.Шарааг “маш хүчтэй өнгөрсөн түүхтэй хатуу чанга залуу” гэж тодорхойлж байлаа. Лалын шашинт HTS бүлэглэл 2016 онд харилцаагаа таслах хүртлээ Сири дэх “Аль-Каида”-гийн салбар байгууллага байжээ.

Ирэх даваа гаргийн айлчлал нь А.Шараагийн энэ онд АНУ-д хийсэн анхны айлчлал биш юм. Есдүгээр сард тэрбээр Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлсэн анхны Сирийн удирдагч болсон билээ. Тэрбээр хэлэхдээ, Сири улс “дэлхийн улс үндэстнүүдийн дунд өөрийн зүй ёсны байр сууриа эргүүлэн олж авч байна” хэмээгээд, Газын оршин суугчидтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top