x

Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ

Хятад руу далайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сэргээсэн гэж Японы Засгийн газар өнөөдөр мэдэгдлээ. “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгаж эхэлсэнтэй холбогдуулан 2023 онд Хятадын тал далайн бүтээгдэхүүн импортлохоо зогсоогоод байсан юм. 

Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, Японы хойд нутгийн гол арал болох Хоккайдогоос зургаан тонн хөлдөөсөн хясааг лхагва гарагт Хятад руу тээвэрлэснийг Засгийн газар сайшааж байна гэжээ. Мөн Хөдөө аж ахуйн сайд Сүзүки Нориказү тусдаа хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, ирэх даваа гарагт 600 кг давсалсан далайн өргөст хэмх нийлүүлнэ гэдгийг дурдсан байна. Энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжийн мэдээлснээр, далайн өргөст хэмхүүдийг Японы зүүн хойд нутгийн Аомори мужаас нийлүүлэх ажээ.

Хятадын тал 2023 оны наймдугаар сард АЦС-ын усыг далайд асгахыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хориг тавьсан ба энэ оны зургаадугаар сард хоёр улс Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг аажмаар сэргээхээр тохиролцсон юм. Улмаар Японы экспортлогчид өөрсдийн байгууламжуудыг Хятадын эрх баригчдад бүртгүүлж, загас агнуурын бүтээгдэхүүнийхээ цацраг идэвхт бодисын хяналт шалгалтын гэрчилгээг тээвэрлэхээс өмнө ирүүлэх шаардлагатай болжээ. Одоогоор зөвхөн гурван байгууламжаас экспорт хийхийг зөвшөөрсөн бөгөөд олон зуун байгууламжийг бүртгэх ажил хүлээгдэж байгаа ажээ.

Үүний зэрэгцээ, 2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн улмаас цөмийн осол гарсны дараа Фүкүшима, Мияги, Токио зэрэг Японы 47 мужийн 10-аас далайн болон бусад бүтээгдэхүүн импортлоход тавьсан тусдаа хориг хэрэгжсэн хэвээр байна. 

Хятадын тал Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг сэргээж байгаа нь хөрш хоёр улс газар нутаг, дайны үеийн асуудлаас үүдэн хурцадмал байсаар ирсэн хоёр талын харилцааг тогтворжуулахыг зорьж байгаатай холбоотой. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үед Хятад-АНУ-ын өрсөлдөөн ширүүсч буй энэ үед импортыг сэргээж байна.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Sam Harrison (103.231.89.233)
    Hello everyone, I am Sam Harrison from LA, Connecticut. I want to recommend Mr Brian Stone and his team who has had to deal with these internet swindlers, I lost my entire savings after investing in a cryptocurrency platform, I was told I would gain huge profits from my investment not knowing they were setting me up for a huge scam. If you have had a similar experience, I strongly recommend you contact brienstone02@gmail.com or WhatsApp him +1 (336)257-8835. as they were able to recover all my money in 48 hours. They are the best when it comes to recovering stolen money from these online swindlers. Reach them direct: brienstone02@gmail.com or via their Telegram: t.me/brainStones
    2025 оны 11 сарын 13 | Хариулах
  • Patricia Lovick (181.41.202.180)
    How To Recover Your Bitcoin Without Falling Victim To Scams: A Testimony Experience With Capital Crypto Recover Services, Contact Telegram: @Capitalcryptorecover Dear Everyone, I would like to take a moment to share my positive experience with Capital Crypto Recover Services. Initially, I was unsure if it would be possible to recover my stolen bitcoins. However, with their expertise and professionalism, I was able to fully recover my funds. Unfortunately, many individuals fall victim to scams in the cryptocurrency space, especially those involving fraudulent investment platforms. However, I advise caution, as not all recovery services are legitimate. I personally lost $273,000 worth of Bitcoin from my Binance account due to a deceptive platform. If you have suffered a similar loss, you may be considering crypto recovery, The Capital Crypto Recover is the most knowledgeable and effective Capital Crypto Recovery Services assisted me in recovering my stolen funds within 24 hours, after getting access to my wallet. Their service was not only prompt but also highly professional and effective, and many recovery services may not be trustworthy. Therefore, I highly recommend Capital Crypto Recover to you. i do always research and see reviews about their service, For assistance finding your misplaced cryptocurrency, get in touch with them, They do their jobs quickly and excellently, Stay safe and vigilant in the crypto world. Contact: Recoverycapital@fastservice.com You can reach them via email at Capitalcryptorecover@zohomail.com OR Call/Text Number +1 (336)390-6684 his contact website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 11 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top