x

Трампын үгийг гуйвуулсан дуулианы улмаас ВВС-ийн удирдлагууд огцров

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хэлсэн үгийг Panorama хөтөлбөрөөр хянан засварлаж цацсан гэх дуулианы улмаас ВВС агентлагийн Ерөнхий захирал Тим Дэйви, BBC News мэдээний албаны дарга Дебора Тернесс нар огцрох өргөдлөө өгчээ.

Саяхан The Telegraph сонинд тус агентлагийн дотоод албан бичгээс эшлэн нийтэлсэн нь дуулиан тарьсан юм. Уг эшлэлд, өнгөрсөн оны 10 дугаар сард эфирт цацагдсан Panorama хөтөлбөрөөр Трампын хэлсэн үгийг нэвтрүүлэхдээ хоёр хэсгийнх нь утга санааг гуйвуулан засварласан болохыг дурджээ. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сард Капитолид дэгдсэн үймээн самууынг Трамп хөхиүлэн дэмжиж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэхээр болгож түүний хэлсэн үгийг засварласан байна. Үүнтэй холбогдуулан Цагаан ордон “хуурамч мэдээлэл” тараасан хэмээн ВВС агентлагийг буруутгажээ.

Огцрох өргөдлөө өгсөн Тим Дэйви ВВС-д 20 жил ажиллаж байгаагаас 5 жилд нь ерөнхий захирлын албыг хашжээ. “Бусад бүх төрийн байгууллагын нэгэн адилаар ВВС төгс сайн биш ээ, бид нээлттэй, ил тод, хариуцлага хүлээдэг байх ёстой. Ерөнхийдөө ВВС сайн ажилладаг, гэхдээ нэгэнт алдаа гарсан учраас ерөнхий захирлын хувьд миний бие эцсийн хариуцлагыг хүлээх ёстой” гэж тэрбээр мэдэгдлээ. Хэзээ халагдахаа ТУЗ-тэй зөвшилцсөний үндсэн дээр ойрын үед шинэ захиралд ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ Дэйви хэлсэн байна.  

Дебора Тернесс мөн болсон явдлын төлөө хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдээд, гэхдээ зориудаар нэг талыг барьсан үйлдэл хийсэн гэж BBC News-ийг буруутгаж байгааг няцаажээ.

Эх сурвалж: DW

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top