x

АНУ-д "Shutdown"-тай холбоотойгоор 2000 гаруй нислэг цуцлагдав

АНУ-ын агаарын тээврийн компаниуд ням гарагт 2100 гаруй нислэгийг цуцалжээ. Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт /шатдаун/ Талархлын баярын ачаалал ихтэй өдрүүд хүртэл үргэлжилбэл улс даяар агаарын тээврийн хөдөлгөөн саатаж болзошгүй гэж Тээврийн сайд Шон Даффи анхааруулсан байна. 

Америкийн хамгийн их ачаалалтай 40 нисэх онгоцны буудлын нислэгийг цөөлөх шийдвэр ням гарагт гурав дахь өдрөө хэрэгжиж байгаа бөгөөд уг шийдвэрээс үүдэлтэй саатал улам бүр нэмэгдэх болжээ. Ойролцоогоор сар орчмын турш цалингүй байсан зарим агаарын хөдөлгөөний хянагч ажилдаа ирэхээ больсонтой холбоотойгоор Нисэхийн удирдах газар /FAA/ өнгөрсөн долоо хоногт улсын хамгийн ачаалал ихтэй нисэх буудлуудын нислэгийг цөөрүүлэх тушаал гаргасан юм.

Түүнчлэн агаарын тээврийн хөдөлгөөний саатлыг хянадаг “FlightAware” цахим хуудасны мэдээллээр, зөвхөн ням гарагт л гэхэд 7000 орчим нислэг саатсан байна. Харин баасан гарагт 1000 гаруй, бямба гарагт 1500 гаруй нислэг тус тус цуцлагджээ. FAA-ын нислэгийг цөөлөх хувь хэмжээ баасан гарагт 4 хувиар эхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын 14 гэхэд 10 хувь хүрч нэмэгдэнэ. Орон нутгийн цагаар өглөөний 6 цагаас оройн 10 цаг хүртэл хүчинтэй уг шийдвэр нь агаарын тээврийн бүх компанид нөлөөлөх юм. 

Атланта хот дахь “Хартсфилд-Жексон” олон улсын нисэх онгоцны буудалд ням гарагт хамгийн олон буюу 570 гаруй нислэг цуцлагдсан бол Нью-Жерси муж улсын “Ньюарк Либерти” олон улсын нисэх онгоцны буудалд 265 нислэг цуцлагдсан байна. Жоржиа муж улсад цаг агаарын байдал мөн нислэгт нөлөөлж болзошгүй байгаа бөгөөд Атланта дахь Үндэсний цаг уурын албаны газраас мягмар гараг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэдгийг анхааруулсан байна.

10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 7-ны хооронд агаарын хөдөлгөөнийг хянагч мэргэжилтнүүд дутагдсаны улмаас 4 сая гаруй зорчигч саатсан гэж “Airlines for America” холбооноос мэдээлжээ.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top