x

Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ

Хятадын нүүрстөрөгчийн давхар ислийн /CO2/ ялгарал 18 сарын турш тогтмол түвшинд хадгалагдаж, эсвэл буурсныг нэгэн судалгааны дүн харуулжээ. Энэ нь дэлхийн улс орнуудаас байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулагч тус улс CO2-ын ялгарлын дээд түвшинд товлосон хугацаанаас өмнө хүрч, цаашид бууруулна гэсэн итгэл найдварыг төрүүлж байна. 

Энэ оны гуравдугаар улиралд нарны болон салхины эрчим хүчний үйлдвэрлэл хурдацтай нэмэгдсэн /46 хувь болон 11 хувиар тус тус өссөн/ нь цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн хэдий ч эрчим хүчний салбарын хорт хийн ялгарал тогтвортой хэвээр байх боломжтойг харуулж байна.

БНХАУ энэ оны эхний есөн сарын хугацаанд 240 ГВт нарны эрчим хүч, 61 ГВт салхины эрчим хүчийг нэмэгдүүлснээр 2025 онд сэргээгдэх эрчим хүчний дахин нэг дээд амжилтыг тогтоох төлөвтэй байна. Өнгөрсөн онд тус улс 333 ГВт нарны эрчим хүчийг суурилуулсан нь дэлхийн бусад орнуудын нийлбэр дүнгээс ч их байсан юм.

Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн /Crea/ шинжлэх ухаан, уур амьсгалын бодлогын цахим хуудас болох “Carbon Brief”-ийн дүн шинжилгээгээр Хятадын CO2-ын ялгарал 2025 оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс өөрчлөгдөөгүй бөгөөд энэ нь аялал жуулчлал, цемент, гангийн үйлдвэрлэлийн ялгарал буурсантай холбоотой.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд яаралтай арга хэмжээ авахыг уриалж буй энэ цаг үед дэлхийн улс орнуудын удирдагчид Бразилд болж буй CОР30 бага хуралд оролцож байгаатай зэрэгцэн дээрх тайланг танилцуулжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын бага хурлын хүрээнд болох удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохгүй боловч Хятадын төлөөлөгчид хэлэлцээнд оролцож байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн уг уулзалтад оролцохгүй бөгөөд хэлэлцээний багаа ч илгээгээгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэхдээ, засгийн газрууд дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барихгүй бол дэлхий ертөнц “ёс суртахууны алдаа, үхлийн аюултай хайхрамжгүй байдал”-тай тулгарна гэдгийг анхааруулжээ.

Даваа гарагт Бразилын дипломатч, CОР30-ыг даргалагч Андре Корреа до Лаго Хятадын ногоон технологийн дэвшлийг сайшаасан байна. “БНХАУ зөвхөн Хятаддаа төдийгүй бүх хүнд зориулсан шийдлүүдийг гаргаж ирж байна” гэж тэрбээр хэлээд, баян чинээлэг орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямралыг шийдвэрлэх хүсэлгүй болоод байна гэж нэмж хэлжээ.

“Нарны хавтан нь олборлодог түлшний эрчим хүчтэй харьцуулахад хямд өртөгтэй, өрсөлдөх чадвар сайтай тул өдгөө хаа сайгүй суурилуулах болоод байна. Хэрэв та уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд санаагаа чилээж байгаа бол энэ нь сайн хэрэг юм” гэж тэрбээр онцлон хэлсэн байна.  

Хятадын 2025 оны нийт ялгарлын үзүүлэлт энэ жилийн сүүлийн улиралд юу болохоос хамааран бага зэрэг өсөх магадлалтай гэж Crea-ийн ахлах шинжээч Лаури Милливирта дүгнэжээ. Гэхдээ Хятадын цахилгаан эрчим хүчний эрэлт болон түүнтэй холбоотой хийн ялгарал зуны саруудад хамгийн хурдацтай өссөн өмнөх жилүүдийнхтэй ижил байна гэж үзвэл CO2-ын ялгарал бүтэн жилийн хэмжээнд буурах төлөвтэй байгаа ажээ.

Хятадын нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах зорилго нь 2030 он гэхэд ялгарлыг хэмжээг дээд цэгт хүргэж, 2060 он гэхэд ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх явдал юм. Есдүгээр сард тус улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн нийт ялгарлыг оргил үеийнхээсээ 7-10 хувиар бууруулах хамгийн сүүлийн үеийн зорилтуудаа танилцуулжээ. Харин эдгээр зорилт нь дэлхийн гамшиг сүйрлээс урьдчилан сэргийлэхэд илт хангалтгүй бөгөөд 30 хувийн зорилтоос доогуур байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Гэхдээ Хятадын тал уур амьсгалын зорилтуудаа доогуур дэвшүүлж, давуулан биелүүлж байсан түүхтэй. АНУ-д төвтэй “Asia Society Policy Institute” хүрээлэнгийн Хятадын Уур амьсгалын төвийн захирал Ли Шуо саяхан нийтэлсэн тэмдэглэлдээ Хятадын уур амьсгалын хамгийн сүүлийн үеийн зорилтуудыг дээд хязгаар биш, харин суурь үзүүлэлт гэж үзэх хэрэгтэй хэмээн бичжээ.

БНХАУ хийн ялгарлын дээд цэгтээ хугацаанаасаа өмнө хүрэх төлөвтэй байгаа боловч эдийн засгийн зарим салбарын бууралт хангалтгүй байгааг Л.Милливирта дурдсан байна. Тухайлбал, тээврийн салбарын газрын тосны эрэлт болон ялгарал гуравдугаар улиралд 5 хувиар буурсан боловч хуванцар болон бусад химийн бодисын үйлдвэрлэл огцом өссөнөөр тус салбарынх 10 хувиар өссөн байна.

Хятадын тал мөн 2020-2025 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүний нэгжид ногдох CO2-ын ялгарлыг бууруулах зорилтоо биелүүлж чадахгүй байх төлөвтэй байна. Тус улс 2030 он гэхэд уг үзүүлэлтийг 2005 оныхтой харьцуулахад 65 хувиар бууруулах зорилгодоо хүрэхийн тулд хорт хийн ялгарлыг илүү огцом бууруулах шаардлагатай юм.

Хятадад одоо засгийн газрын тэргүүлэх чиглэл буюу 2026-2030 оны бодлогыг тодорхойлсон 15 дахь таван жилийн төлөвлөгөөнд ихээхэн анхаарал хандуулж байна. Бүрэн эхийг ирэх он хүртэл нийтлэхгүй боловч Хятадын албаны хүмүүс хэлэхдээ, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал багатай эрчим хүчний системүүд нь төлөвлөгөөний гол цөм байх болно гэдгийг цухас дурджээ.

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 22 цаг 11 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 15 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 22 цаг 19 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 23 цаг 21 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top