x

Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө

Оросын нэрт хоккейчин, Олимпын аварга, “Гурвалсан алтан клуб”-ийн гишүүн Александр Могильныйн нэрийг Торонто дахь хоккейн Алдрын танхимд албан ёсоор мөнхөлжээ.

Алдрын танхимын гишүүнээр элсүүлэх ёслолын ажиллагаа мягмар гарагт шилжих боллоо. Харин Могильный өөрөө уг ёслолд биечлэн оролцоогүй бөгөөд дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүлсэн байна. “Орос орны дорно зүгт орших үзэсгэлэнт Хабаровск хотоос мэндчилж байгаадаа баяртай байна. Алдрын танхимд элссэн бусад хүмүүсийн хамтаар энэхүү сэтгэл хөдөлгөм сайхан үйл явдалд оролцохдоо миний бие талархлын сэтгэлээр дүүрэн байна, зөвхөн энэхүү алдар хүндэд төдийгүй намайг энд авчирсан ер бусын замналдаа талархаж байна”

Могильныйгоос гадна энэ онд хоккейчин Жо Торнтон, Данкан Кит, Здено Хара, Брайанна Деккер, Дженнифер Боттерилл нарыг, мөн хоккейн спортын зүтгэлтэн Жек Паркер, Даниэль Соважо нарыг Алдрын танхимд гишүүнээр элсүүлжээ.

Өдгөө 56 настай А.Могильный Хойд Америкийн Үндэсний хоккейн лигт 17 улирал тоглохдоо 2000 онд "Нью-Жерси Девилз" багийн бүрэлдэхүүнд Стэнлийн цомыг хүртэж, 1988 оны Олимпын аваргаар шалгарч, ЗХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 1989 онд дэлхийн аварга болж байв.

1993/94 оны улиралд "Баффало Сейбрз" багт тоглож байхдаа А.Могильный Үндэсний хоккейн лигт Оросын хоккейчдоос анх удаа багийн ахлагчаар сонгогдож байлаа.

2009 онд түүнийг Алдрын танхимын гишүүнд анх удаа нэр дэвшүүлж байжээ.

Ташрамд дурдахад, “Гурвалсан алтан клуб” гэдэг нь Олимпын наадам, ДАШТ ба Стэнлийн цомд түрүүлсэн хоккейчдыг алдаршуулсан нэршил юм. 

Эх сурвалж: РИА Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top