x

Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа

Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараа Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай даваа гарагт уулзсан нь босогчоос удирдагч болсон 42 настай түүний хувьд онцгой үйл явдал байлаа. 

Жил орчмын өмнө А.Шараа 14 жил үргэлжилсэн иргэний дайны дараа Башар Асадыг түлхэн унагахаар Сирийн баруун хойд нутгийн лалын шашинтнууд оролцсон дайралтыг удирдсан юм. Тэрбээр Цагаан ордонд айлчилсан Сирийн анхны төрийн тэргүүн болж байна.

Д.Трамп, А.Шараа нар юу хэлэлцсэн бэ?

А.Шараа АНУ-ын хориг арга хэмжээнүүдийг бүрмөсөн цуцлахыг зорьж байсан боловч Д.Трамптай хийсэн түүний хаалттай уулзалтын дараа Сангийн яам хориг арга хэмжээнүүдийг түдгэлзүүлэх хугацааг 180 хоногоор сунгасан гэж мэдэгджээ. Одоо зөвхөн Конгресс тэдгээрийг бүрмөсөн цуцлах боломжтой юм.

Уулзалтын дараа Д.Трамп Сирийн удирдагчийг “хатуу чанга залуу” хэмээн тодорхойлсны зэрэгцээ “тэрбээр надад таалагддаг” хэмээн хэлжээ. “Сири улсыг зорилгод нь хүргэхийн тулд бид чадах бүхнээ хийх болно, учир нь энэ бол Ойрх Дорнодын нэг хэсэг юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Хоёр орны удирдагчид зургаан сарын өмнө Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо болсон Булангийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр анх удаа уулзсан юм. АНУ-ын тал Сири, Израилын хооронд аюулгүй байдлын гэрээ байгуулахад зуучилж, Дамаскийн агаарын баазад цөөн тооны цэргийн хүч байрлуулахаар төлөвлөж байгаа гэж дипломат эх сурвалжууд мэдээлжээ.

Сирийн эсрэг авсан АНУ-ын ихэнх хориг арга хэмжээг саяхан цуцалсан Д.Трамп уулзалтын өмнө “Сиритэй холбоотой асуудлуудаар томоохон ахиц дэвшил гарсан” хэмээн хэлээд, А.Шарааг “хэцүү хөршийн хатуу чанга залуу” гэж сайшаасан байна.

Одоо Сирид юу болж байна вэ?

Б.Асадыг унагаснаас хойш 2500 гаруй хүний ​​аминд хүрсэн шашны үймээн самуунтай тулгарч буй А.Шараагийн засгийн газар хяналтаа бэхжүүлсээр байна. А.Шарааг хөнөөхийг завдсан “Лалын улс” бүлэглэлийн хоёр хуйвалдааныг сүүлийн саруудад таслан зогсоосон бөгөөд энэ нь тус бүлэглэлийн эсрэг улс орон даяар эрс арга хэмжээ авахад хүргэжээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top