x

Их Британи амьтан дээрх шинжлэх ухааны туршилтыг үе шаттайгаар зогсооно

Шинжлэх ухааны туршилтуудыг амьтан дээр хийхийг үе шаттайгаар зогсоох, өөр дэвшилтэт технологиор солих зорилго бүхий 75 сая фунт стерлингийн /98 сая ам.доллар/ төлөвлөгөөгөө Их Британийн Засгийн газар мягмар гарагт танилцууллаа.

Шинжлэх ухааны сайд Патрик Валлансын танилцуулсан энэхүү төлөвлөгөөнд судалгаа, аюулгүй байдлын туршилтад амьтдыг ашиглахыг багасгах, улмаар зогсоох, ингэхдээ хүний ​​эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах хатуу чанд стандартыг баримтлах талаар тусгажээ. Засгийн газраас мэдэгдсэнээр, уг стратегийн дагуу “боломжтой нөхцөлүүдэд амьтан дээр туршилт хийхийг зогсоохыг дэмжиж, аюулгүй, үр дүнтэй болохыг тогтоосон даруйд өөр хувилбаруудыг нэвтрүүлэх” ажээ.

Уг стратегид туршилтуудыг зогсоох хугацааг заасан байна. Тухайлбал, арьс, нүдний цочрол, арьсны мэдрэг чанарыг тодорхойлох туршилтуудыг амьтад дээр хийхийг 2026 оны эцэс гэхэд,  ботоксын нөлөөллийг хэмжих хулгана дээр хийдэг туршилтыг 2027 он гэхэд ДНХ-д суурилсан аргуудаар солихоор тусгасан бол 2030 он гэхэд бие махбодод эмийн үйлчлэлийг хянах туршилтуудыг нохой, мичнүүд дээр хийхийг эрс багасгах ажээ.

“Шинжлэх ухааны дэвшлийг ашигласнаар бид амьдралын чанарыг сайжруулах инновацын судалгааг урагшлуулахын зэрэгцээ амьтдыг хамгаалах асуудалд бодит ашиг тусыг авчирч чадна” гэж Амьтдыг хамгаалах асуудал хариуцсан сайд Сью Хэйман хэлсэн байна.

П.Валлансын даргалж буй шинэ хороо энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж, гол үзүүлэлтүүдийг нь ирэх онд танилцуулна. Түүнчлэн судлаачдад зориулсан сургалт явуулах, судалгааны тэргүүлэх чиглэлүүдийн жагсаалт гаргах, туршилтын бусад арга хэлбэрийн зохицуулалтын тал дээр манлайлан ажиллахаа амлаж байгаа ажээ.  

“Энэхүү стратеги нь засгийн газар, бизнес эрхлэгчид болон амьтдыг хамгаалах бүлгүүдийг амьтад дээр туршилт хийхээс өөр хувилбаруудыг илүү хурдан, илүү үр дүнтэй олоход хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ” гэж П.Валланс мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top