x

Исламабад хотод амиа золиослогч халдлага үйлдэж, 12 хүн амиа алджээ

Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа золиослогч этгээд цагдаагийн машины хажууд тэсрэх төхөөрөг дэлбэлсний улмаас 27 хүн шархдаж, 12 хүн амиа алджээ. Тус улсад сүүлийн үед хүч хэрэглэх явдал нэмэгдэж буй үед халдлага болсон байна. 

Исламабадын дүүргийн шүүхийн гадна ихэвчлэн олон зуун хүн цугласан байдаг үед халдлагыг үйлдсэн байна. Дэлбэрэлтийн чимээ олон км-ийн хол зайд сонсогджээ.

Пакистаны Талибан хөдөлгөөнөөс салан тусгаарласан “Жамаат-ул-Ахрар” бүлэглэлийнхэн толгойлогч Омар Муккарам Хурасанигаас сэтгүүлчдэд илгээсэн мэдэгдлээр дамжуулан халдлагын хариуцлагыг хүлээсэн байна. Гэхдээ уг бүлэглэлийн нөлөө бүхий командлагч Сарбакаф Мохманд халдлагыг зохион байгуулсантай холбоотой мэдэгдлийг няцаажээ.

2022 онд “Жамаат-ул-Ахрар” бүлэглэлийн толгойлогч Афганистанд болсон дэлбэрэлтэд өртөн амь үрэгдсэний дараа тус бүлэглэл Пакистаны Талибан хөдөлгөөнөөс /TTP/ гарсан байна. Хэдийгээр зарим гишүүн нь саяхан TTP-д эргэн элссэн боловч зарим нь зайгаа барьсаар байгаа нь босогчдын хооронд санал зөрөлдөөн үргэлжилсээр байгааг харуулж байна.

TTP нь хөрш Афганистаныг удирдаж буй Талибан хөдөлгөөнөөс тусдаа боловч холбоотон нь юм. “Жамаат-ул-Ахрар” өмнө нь жижиг халдлагуудыг зохион байгуулж байсан боловч Пакистаны нийслэлд халдлага үйлдсэн нь хил орчмын хурцадмал байдал, Афганистантай байгуулсан гал зогсоох хэлэлцээр зөрчигдөж магадгүй байгаа, мөн Пакистаны Талибан хөдөлгөөн дахин идэвхжиж эхэлсэн зэрэгтэй тулгараад буй Пакистаны засгийн газрын хувьд байдал улам хүнд болж болзошгүй байна.

“Халдлагыг Энэтхэгээс дэмжлэгтэй элементүүд болон Пакистаны Талибан хөдөлгөөнтэй холбоотой Афганистаны Талибан хөдөлгөөнийхөн үйлдсэн” гэж Пакистаны Дотоод хэргийн сайд Мохсин Накви ямар нэгэн нотлох баримтыг дэлгэхгүйгээр мэдэгджээ. Гэсэн хэдий ч тэрбээр хууль сахиулагчид дэлбэрэлтийг “нарийвчлан шалгаж” байгааг дурдсан байна.

Харин Энэтхэгийн эрх баригчид уг мэдэгдлийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна. “Олон улсын хамтын нийгэмлэг бодит байдлыг сайн мэдэж байгаа бөгөөд Пакистаны цөхрөнгөө барсан заль мэхэнд төөрөлдөхгүй” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рандхир Жасвал мэдэгджээ.

Энэ халдлагыг АНУ, Хятад, Саудын Араб, Катар, Турк зэрэг улсууд зэмлэн буруушаасан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөрдөн шалгах ажиллагааг сайтар явуулахыг уриалж, “халдлага үйлдсэн бүх этгээд хариуцлага хүлээх ёстой” хэмээн мэдэгдсэнийг НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак уламжилжээ.

Эх сурвалж: AP

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top