x

COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна

Уур амьсгалын асуудлаарх ирэх оны НҮБ-ын бага хурлыг Австрали, Туркийн аль нь зохион байгуулах нь тодорхойгүй хэвээр байна. Харин 2027 оны бага хурлын хувьд Африкийн Этиопт зохион байгуулагдах нь ерөнхийдөө тодорхой болжээ.

Энэ талаарх мэдээ Бразилын Белем хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурлын /COP30/ хоёр дахь өдөр гарсан байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцээнд оролцогчдын Африкийн бүлгийн дарга Ричард Муюнги тус бүлэг “Этиопийг дэмжиж байгаа” гэж AFP агентлагт мэдэгджээ. COP30-ыг даргалагч Бразилын тал мөн Африкийн орнуудын сонголтыг баталсан байна.

Гэхдээ энэ шийдвэр нь хараахан албан ёсны болоогүй байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд дуусах бага хурлын үеэр бүх оролцогч тал шийдвэрийг албан ёсоор батлах шаардлагатай юм.

“Бид COP32-ыг Этиопт зохион байгуулахыг сайшааж, Африкийн уур амьсгалын тэргүүлэх чиглэлүүд, манлайллыг дээшлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж “350.org” ашгийн бус байгууллагын Африкийн төлөөлөгч Рукия Хамис хэлжээ.

НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх бага хурлыг таван бүс нутгийн блокуудын дунд ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд тэд өөрсдийн бүлэг дотроо зөвшилцсөний үндсэн дээр зохион байгуулагч улсыг сонгох ёстой.

Энэ жилийн хувьд Бразил нь Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын нэрийн өмнөөс COP30-ыг зохион байгуулахаар сонгогдсон юм. Харин Африкийн ээлж 2027 онд болох бөгөөд Нигери мөн зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байжээ.

“COP32-ыг зорин ирэх та бүхнийг Аддис-Абебад хүлээн авахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Бразил дахь Этиопын Элчин сайд Леулсегед Тадесе Абебе нэгдсэн хуралдааны үеэр хэлээд, тус улс анхны бэлтгэл ажлыг эхлүүлсэн гэдгийг нэмж хэлсэн байна.

Африкийн Холбооны төв байр байрладаг Этиопын нийслэл нь тус холбооны жил тутмын уулзалтуудаас эхлээд олон тооны олон улсын бага хурал зэрэг дэлхийн хэмжээний томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулах тал дээр ихээхэн туршлагатай ажээ.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top