x

Итали улс Боснид болсон “снайперийн сафари” хэмээх аймшигт үйлдлийг мөрдөн шалгаж байна

Италийн прокурорууд 1990-ээд оны Босни-Герцеговиний дайны үеэр зарим баян иргэд Сараевод очиж, бүслэгдсэн энгийн иргэд рүү буудахын тулд өндөр төлбөр төлдөг байсан гэх “снайперийн сафари” нэртэй аймшигт явдлын хэргийг шалгаж эхэлжээ.

Энэхүү хэрэг Италийн сэтгүүлч, зохиолч Эцио Гавацценигийн гомдлоор үүссэн бөгөөд тэрээр “зэвсэгт сонирхолтой чинээлэг хүмүүс хамгаалалтгүй иргэдийг агнах зорилгоор мөнгө төлж байжээ” хэмээн мэдүүлсэн байна. Зарим мэдээллээр эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн амь бүрэлгэхэд хүртэл өөр өөр “үнэлгээ” тогтоож байсан аж.

1992-1996 оны хооронд үргэлжилсэн Сараевогийн бүслэлтэд 11 мянга гаруй хүн амиа алдсан бөгөөд хот Сербийн хүчнүүдийн байнгын мэргэн буудагч, миномётын галд өртөж байв. Италийн эсрэг терроризмын прокурор Алессандро Гоббис энэхүү баримтыг “хүний амь хөнөөсөн хэрэг” гэж үзэн мөрдөн шалгалт эхлүүлсэн байна.

Гаваццени мөрдөн шалгах явцдаа 2022 онд Словенийн найруулагч Миран Зупаничийн “Sarajevo Safari” нэртэй баримтат киног үзсэний дараа дахин энэ сэдэвт анхаарлаа хандуулжээ. Уг кинонд АНУ, Орос, Итали зэрэг орноос ирсэн хүмүүс мөнгө төлөн энгийн иргэд рүү буудаж байсан тухай нотолгоо дурдагддаг.

Харин тухайн үед Сараевод байсан Британий цэргүүд “ийм зүйл бодитоор болж байсан гэдэг нь эргэлзээтэй, логистикийн хувьд бараг боломжгүй байсан” гэж BBC-д ярьсан байна. Тэд үүнийг “дайны үеийн хотын домог” байх магадлал өндөр гэж үзэж байгаа ч Миланы прокурорууд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: BBC.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 21 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top