x

Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ

БНХАУ-д суугаа Японы Элчин сайдыг дуудан уулзаж, Ерөнхий сайд Такаичи Санаэг Тайванийн нөхцөл байдлын талаар саяхан хийсэн мэдэгдлээ буцаахыг шаардсан гэж Хятадын Гадаад хэргийн яам өнөө өглөө мэдэгджээ. 

Хятадын Гадаад хэргийн дэд сайд Сунь Вэйдунтай пүрэв гарагт хийсэн уулзалтын үеэр Японы Элчин сайд Канасүги Кэнжи уг асуудлаарх Японы байр суурийг тайлбарласан гэж Бээжин дэх Японы Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна.

Өнгөрсөн баасан гарагт Т.Санаэ парламентын хуралдаанд үг хэлэх үеэрээ, Тайванийн эсрэг Хятадын талаас цэргийн дайралт хийвэл “үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөл байдал” үүсэж, Япон улс өөрийгөө хамгаалах эрхээ эдлэхэд хүрч болзошгүй гэж мэдэгджээ.

Түүний үг Бээжингийн дургүйцлийг төрүүлж, Осака хот дахь Хятадын Ерөнхий консул Шюэ Жянь бямба гарагт X нийгмийн сүлжээний хуудсандаа “бохир толгойг өчүүхэн ч эргэлзэлгүйгээр тасдана” хэмээн сүрдүүлсэн утгатай пост бичжээ. Уг постыг дараа нь үзэх боломжгүй болсон байна.

К.Кэнжи пүрэв гарагт С.Вэйдунтэй уулзах үеэр Ш.Жянийн хэлсэн “туйлын зохисгүй” үгэнд хатуу эсэргүүцэл илэрхийлж, шаардлагатай арга хэмжээ авахыг Бээжинд уриалсан гэж Элчин сайдын яамны мэдэгдэлд дурджээ.

Коммунист засаглалтай Хятад, Тайвань нь 1949 онд иргэний дайны улмаас салснаасаа хойш тусдаа засаглалтай болсон юм. Хятадын тал өөртөө засагладаг ардчилсан арлыг шаардлагатай тохиолдолд эх газартай хүчээр нэгтгэх салан тусгаарлагч муж гэж үздэг бөгөөд Тайванийн асуудлыг цэвэр “дотоод хэрэг” гэж үздэг.  

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top