x

Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа

 

МАН-ын 31 дүгээр Их хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Их хуралд 2255 төлөөлөгч оролцож, МАН-ын даргыг сонгоно. Намын даргыг сонгосны дараа МАН-ын үндсэн дүрэм, мөрийн хөтөлбөр, хичээн эрмэлзэх зүйлдээ томоохон өөрчлөлт оруулах юм байна. Мөн тус намын төлөөллийн төв байгууллага болох Бага хурал, Хяналтын байгууллагаа сонгосны дараа намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,  нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох тул Их хурал хоёр өдөр үргэлжилнэ. Энэ тухай МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Намынхаа үндсэн дүрэмд томоохон өөрчлөлт хийж байна. Үндсэн дүрмийн 40-өөд хувьд нь өөрчлөлт хийнэ” гэсэн байна.

Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн овоо ордуудыг төрдөө буцаан авсан

 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын Их хурлын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, ирэх таван жилд хэрэгжүүлэх “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” хөтөлбөрөө танилцуулжээ.

Г.Занданшатар:

-Шудрага ёс, эрх чөлөө, эв санааны нэгдэл гэсэн намын үзэл санааны зарчмыг удирдлага болгон ажилласнаар манай Засгийн газар богино хугацаанд түүхэн амжилтуудыг бүтээж байгааг эрхэм журмын нөхөддөө бахархалтайгаар мэдээлэхэд таатай байна. Зарим бодит үр дүнг та бүхэндээ тайлагнан илтгэе.

Экспортын гол бүтээгдхүүн нүүрсний үнэ огцом унаж, экспорт хумигдаж, төсвийн орлого тасарч, валютын нөөц багасч, төгрөгийн ханш сулран, инфляц эрчимжиж, эдийн засгийн өсөлт 2.4 хувьд хүрч саарсан, эдийн засгийн бодит эрсдэлтэй үнэнтэй нүүр тулсан.  Иймд ЗГ байгуулагдсан өдрөө л эргэлзэж тээнэглзэлгүй шуурхай шийдвэр гаргасан, 2025 оны төсвийн үрэлгэн зардлыг танаж, төсвийн зарлагыг түүхэндээ анх удаа 2.2 их наядаар бууруулах “Хэмнэлтийн тодотгол” ын хуулийг өргөн барьж батлуулсан. Энэ бол зүгээр нэг тоо биш, төр өөртөө хатуу шаардлага тавьсан бодит үйлдэл байлаа.

Хэрэв тодотгол хийгээгүй бол инфляц 15 хувь хүрэх, төгрөгийн ханш 4000 давж сулрах, төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр тасалдах, төлбөрийн тэнцлийн алдагдал 1 тэрбум ам.долларт хүрэх бодит эрсдэл нүүрлэсэн байлаа.

Энэ бүхэн нь эдийн засгийг хямрал руу хөтөлж ядууралд нэрвэгдэх, ажлын байр бизнес хумигдах бодит эрсдлийг нөхцөлдүүлж байлаа

Тиймээс шинэ Засгийн газар энэ хүнд сорилтыг даван туулахдаа ачааны хүндийг ард түмэн, аж ахуйн нэгжид үүрүүлэх бус, төр өөрөө бүсээ чангалсан.

Үр дүнд нь үнийн өсөлт саарч, инфляц тогтворжиж, эдийн засгийн өсөлт 2.4 хувиас 5.6 хувь болж, бараг хоёр дахин нэмэгдлээ.

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д онцгой дэглэм тогтоож, ердөө гурван сарын дотор олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өсөж, экспорт богино хугацаанд сэргэж, орлого, ашиг бодитоор нэмэгдлээ. Үр дүнд нь нийт эксдорт даган сэргэж, валютын  нөөц түүхэн дээд түвшин буюу 5.9 тэрбум ам.долларт хүрлээ.

Монголбанкнаас Хятадын ардын банкинд төлөх өр төлбөрийг 845 сая ам.доллароор бууруулж, жил бүр гадагш урсаж байсан 35 сая ам.долларын урсгалыг зогсоож, гадаад өрийн дарамт багаслаа.

Баялгийн өгөөж ард түмэндээ бүрэн очиход хаана, хэрхэн замхарч байсан, баялаг монгол хүндээ хүрэхэд тээг болж байсан бодлого, зохион байгуулалтын алдаа, саадыг шат дараатай арилгаж эхэллээ.

Төрийн данхар бүтцийг цомхотгон, үрэлгэн зардлыг хязгаарлаж, татвар төлөгчдийн мөнгийг тоо, чанараар нь хэмнэж эхэллээ. Яамдын газар, хэлтсийг 81-ээр, агентлагийн удирдлагыг 54-өөр бууруулж, зөвхөн 16 яаманд 168 орон тоо цомхотгов.

Уялдаа холбоогүй 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаснаар данхайсан бүтэц агшиж, үргүй зардал хумьж, төрийн алба илүү чадварлаг, бүтээмжтэй болох бодит өөрчлөлтийг эхлүүллээ.

Төрийн өмчит компаниудын удирдлагын орон тоог 200-аар цөөлж, баруун бүсийн эрчим хүчний 9 компанийг 4 болгон нэгтгэж, хил, гаалийн шат дамжлагыг 40 хувиар бууруулан, бизнесийг боож байсан 55 төрлийн зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Оюутолгой ордоос Монголын ард түмэнд очих өгөөжийг бодитоор нэмэгдүүлэхийн төлөө Засгийн газар “Рио Тинто” компанитай хийж буй хэлэлцээр бодит үр дүнтэй үргэлжилж байна. Эхний байдлаар зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах урьдчилсан тохиролцоонд хүрлээ.

Дараагийн алхам бол “Оюутолгой”-н гүйцэтгэх захирлыг Монголын тал санал болгодог, монгол иргэн удирддаг шинэ зарчмыг тогтоох болно.

Монголын баялаг бол Монголын ард түмний өмч. Бид энэ зарчмыг хэлэлцээрээр, хууль тогтоолоор, бодит үр дүнгээрээ баталгаажуулна.

Төрийн өмчит компаниудын засаглалыг шинэчилж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн байгуулсан гэрээнүүдийг ил болгож, удирдлагын багийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгож, олон улсын аудит орууллаа.

“Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, Эрчим хүчний 11 компани, МИАТ, Төрийн банк зэрэг аж ахуйн нэгжүүдийн 10–66 хувийг биржээр арилжаалах ажлыг эхлүүллээ.

Үндэсний баялгийн сангийн  хуулийг тууштай хэрэгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилгыг үг биш бодит үр дүнгээр нотолж, Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийн ордуудыг төрдөө буцаан авч, өгөөжийг нь өргөн олонд хүртээх ажлыг эхлүүллээ.

Оюут ордоос илэрсэн 357 сая тонн зэсийн нөөц "Эрдэнэт" үйлдвэрийг ирэх зуун дамнан ажиллах боломжийг бүрдүүлж, Зэс хайлуулах үйлдвэрийн ажлыг эхлүүлж байна.

Бэрхшээл нэгэн зэрэг арилдаггүй. Гэвч эхний 4 сар хагасын дотор эрсдлийг даваад зогсохгүй эдийн засгаа бодитоор сэргээж,  чадлаа.

 Монгол Улсын эдийн засагт хийсэн эдгээр өөрчлөлт, шинэчлэлийг дэлхий үнэлж байна. Олон улсын тэргүүлэх зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд Монгол Улсын эдийн засгийн чадавх, нэр хүндийг түүхэндээ хамгийн өндөр түвшинд үнэлж, зээлжих зэрэглэлийг дээдэх ангилал руу нь ахиуллаа. Ингэснээр Монгол Улс 13 жилийн өмнө түр хугацаанд хүрээд буусан тэр түвшиндээ дахин хүрч чадлаа. Бид “өрийн өндөр эрсдэлтэй улс ангиллаас өрийн эрсдэл багатай, илүү найдвартай эдийн засагтай улс гэсэн” ангилал руу шилжив.

Энэ бол зүгээр нэг тоо биш. Энэ бол Монголын эдийн засгийн нэр хүндийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийн сэргэлт, Монголын иргэн бүрийн боломж юм.

Өнөөдөр дэлхий дахинд геополитикийн зөрчил мөргөлдөөн хурцадсан, түүхий эдийн үнэ унасан, шатахууны хангамж тасалдсан, импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, дотоодод багш, эмч нар цалингаа нэмэхийг шаардаж жагсаал цуглаантай ийм хүнд цаг үед 4-хөн сар ажиллаж буй Засгийн газар бүхий л боломж, нөөцөө дайчлан ажиллаж бүхнийг зохицуулж даван туулж чадлаа.

Ард түмнийхээ татварын ачааллыг хөнгөлөх, данхар төрийн оролцоог бууруулах, багш, эмч нарынхаа цалинг түүхэн өндөр хэмжээгээр нэмэгдүүлэх ХҮН ЧАНАРТАЙ 2026 оны төсвийг баталлаа.

Эрүүл мэнд-Монгол хүний амь нас, эрүүл мэнд нэгдүгээрт. 2026 онд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 75 хувиар нэмнэ. Энэ бол салбарын түүхэнд байгаагүй өсөлт. Эмчилгээ, тоног төхөөрөмж, түргэн тусламжийн хүртээмжийг 5 дахин нэмэгдүүлнэ. Үр дүнд нь 3 жилийн дотор нас баралтаас аврагдах боломжтой монгол хүний тоо 40 хувиар өснө. 

Боловсрол – Багшийн цалин 2026 оны эцэст 2.8 сая, 2027 онд 3.5 сая төгрөг болно. 2025 онд 225 айлын орон сууц, 2026 онд 1000 багшийн орон сууц шийдэх хөтөлбөр эхлүүллээ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг 2026 онд 5 дахин нэмэгдүүлнэ. Энэ бол багшийн цалинг анх удаа 75 хувиар нэмсэн, хот хөдөөгийн тэгш боломжийг нэмэгдүүлсэн түүхэн шинэтгэл. 

Тэтгэвэр – Ахмадуудын тэтгэвэр инфляцад идэгдэх учиргүй. Тэдний амьдрал тооцооллын алдаанд бус, төрийн бодлогын баталгаанд байх ёстой.

Тиймээс бид 2026 онд тэтгэврийг  нэмнэ. 538 мянган ахмад тэтгэврийн бодит өсөлт өгөөж хүртэнэ. Тэтгэврийн дундаж хэмжээ 923 мянган төгрөг болно. 

Татвар – Бид ард иргэд, баялаг бүтээгчдээ дэмжиж, татварын ачааллыг 3-4 их наяд төгрөгөөр хөнгөлөх эрс шинэчлэлийг эхлүүллээ. 2026 оноос эхний бодит алхам хийнэ. НӨАТ-ын буцаан олголт 10-р сараас 2-иас 5 хувь болно. Монголчуудын 80 хувь буюу 10 хүн тутмын 8 нь 2.5 дахин их буцаан авна.

Өмнөх 30-р  Их хурлаар Та бид 100 жилийн ойгоо дүгнээд ирэх шинэ зууны бодлогоо тов тодорхой тунхагласан. МАН шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнолын хувьсгал хийж, аюулгүй байдлаа баталгаажуулсан Монгол улс болгох түүхэн зорилтыг дэвшүүлсэн. Энэ бол бидний нийтлэг үнэт зүйл, стратегийн зорилт гэж зарлан тунхагласан.

Гэвч өнөөдөр бодит үнэн бидний өмнө хатуугаар зогсож байна. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол туйлын эмзэг болсон байна.

Тиймээс би өнөөдөр энэ индрээс Монголын ард түмэн, МАН-ын нийт гишүүд, Их хурлын хүндэт төлөөлөгчдөдөө хандан уриалж байна.

Ард түмний итгэлийг сэргээх “ШИНЭ ИТГЭЛ”-ийг хамтдаа бий болгоё! Монголын хөгжлийн бүх салбарт эргэлт гаргах “ЭРС ШИНЭТГЭЛ”-ийг бодитоор хэрэгжүүлье!

Ирэх таван жилд эдийн засгийн бүтцийг өөрчилж, өсөлтөө тогтвортой хадгалж, үр өгөөжийг өрх бүрийн амьдралд хүргэх “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг манай Засгийн газар дэвшүүлэн ажиллаж байна.

Хүний хөгжлийг тэргүүнд тавьж хүртээмжтэй өгөөжтэй үр дүнтэй засаглал эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ.

Энэ бодлогын хүрээнд дараах бодлогын 8 шинэтгэлийг хэрэгжүүлнэ.

  • “Хүний хөгжлийн шинэтгэл”
  • “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйлийн шинэтгэл”
  • “Эдийн засгийн бүтцийн шинэтгэл”
  • “Байгаль орчин, ногоон хөгжлийн шинэтгэл”
  • “Засаглал, цахим хөгжлийн шинэтгэл”
  • “Бүсийн хөгжлийн шинэтгэл”
  • “Үндэсний өрсөлдөх чадварын шинэтгэл”
  • “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун шинэтгэл”

Монголын ирээдүйг баталгаажуулах суурь реформ одоо эхэлж байна. Энэ бодлого бол Засгийн газрын бодлого төдийгүй, МАН-ын шинэ үеийн үнэт зүйл юм. Энэ бүхэн бол зүгээр нэг чиглэл бус, Монголын хөгжлийн шинэ үеийн хөдөлгүүр юм. Шинэ итгэл Эрс шинэтгэл бол монгол хүний хүсэл эрмэлзлийг шингээсэн, Монгол Улсаа сэргээн мандуулж хүчирхэг гүрэн болгох Монголын мөрөөдөл юм.

МОНГОЛЫН МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ ГУРВАН ТОМ АЛХАМ ХИЙХ ЁСТОЙ

АЛХАМ 1: ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛ-ХАРААТ БУС МОНГОЛ

Хийх хамгийн эхний алхам бол эхэлснээ дуусгаж, эдийн засгийн тусгаар тогтнолыг бүрэн хангах явдал.

  1. Шатахууны хараат байдлаас бүрэн гарна: Газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд ашиглалтад орсноор Монгол Улс шатахуунаа өөрөө үйлдвэрлэдэг болно. Ингэснээр жил бүр гадагш урсаж буй 1 тэрбум ам.доллар дотооддоо үлдэнэ. Энэ бол зөвхөн эдийн засаг бус тусгаар тогтнолын баталгаа.
  2. Эрчим хүчний хараат байдлыг арилгана: Тавантолгой, Багануурын ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг том төслүүдийг дуусгаснаар “айлаас гэрэл гуйдаг” үе түүх болно.
  3. Аж үйлдвэржилтийн шинэтгэл хийж ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг 2 дахин бууруулна. Тээвэр, логистикийн шинэчлэл — экспортыг 40 хувиар өсгөнө. Зэс хайлуулах үйлдвэрийг эхлүүлж бна Гангийн үйлдвэр гацаанаас гарч эхэлж бна

Эдгээр гурван багана бол эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс. Хүний хөгжил, баялгийн шударга хуваарилалт гээд бүх бодлогын суурь нь эдгээрт тулгуурлана.

АЛХАМ 2: БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ-ШУДАРГА ХУВААРИЛАЛТ

Баялаг Монголынх бол Монголын ард түмнийх. Энэ зарчмыг бодитоор хэрэгжүүлэх шинэ тогтолцоог бид бүрдүүлнэ.

  1. Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг дахин тогтооно: Төгрөг нуур, Төмөртэйн овоо ордуудыг төрдөө буцаан авсан. Цаашид уран, зэсийн шинэ ордуудыг шударга, ил тод нөхцлөөр эдийн засгийн эргэлтэд оруулна.
  2. Иргэн бүр баялгийн хөрөнгийн эзэн болно: Иргэн бүр хувьцаа эзэмших, баялгийн өгөөжийг хүртэх шинэ зарчмыг хэрэгжүүлнэ. Баялгийн өгөөж иргэндээ бодитоор очдог тогтолцоо бүрдэнэ.
  3. Оюутолгой — Монголын үр өгөөжийг нэмэгдүүлнэ: Зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулж, Монголын талын бодитоор хүртэх үр өгөөжийг 53 хувьд хүргэнэ.
  4. Боловсруулах үйлдвэрлэл — үнэ цэн бүтээж хөгжих шинэ үе: Монгол Улс түүхий эдийн орон байхаа больж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс болно. Катодын зэс, дизель, бензин, кокс, баяжуулсан нүүрс зэрэг үйлдвэрүүд газар доорх баялгийг газар дээрх бодит баялаг болгож, өндөр орлого, олон ажлын байр бий болгоно.

АЛХАМ 3: ХҮНИЙ ХӨГЖИЛ-ДУНДАЖ ДАВХАРГЫГ ТЭЛЖ, АМЬДРАЛЫГ САЙЖРУУЛАХ

Эдийн засгийн үр өгөөж эцэстээ Монгол хүнд очих ёстой. Дундаж давхарга хүчтэй бол Монгол Улс хүчтэй болно.

Нийгмийн салбарын түүхэн хөрөнгө оруулалт (2026 он): Эрүүл мэндийн салбарт 1.3 их наяд төгрөг, боловсролын салбарт 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ бол зардал биш, ирээдүйн Монголд хийж буй түүхэн хөрөнгө оруулалт юм.

  1. Дундаж давхаргын гол төлөөлөл болох багш, эмч нарыг бодитоор дэмжинэ: 2026 онд багш нарын цалинг 2.8 сая төгрөгт хүргэнэ. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулна.
  2. Орон сууц-Монгол хүн бүрийн боломж: Орон сууцны банк байгуулж, ипотекийн шинэ тогтолцоог нэвтрүүлэн, утаа, түгжрэлийг бууруулсан шинэ хорооллуудыг босгоно. 
  3. Бүсчилсэн хөгжил-төвлөрлийг сааруулна: Аймаг, сум өөрийн хөгжлөө өөрөө төлөвлөж, өөрөө санхүүжүүлэх эрх бүхий болох замыг нээнэ. Орон нутагт ажлын байр, үйлдвэрлэл бий болгох бодит суурь нөхцөлийг бүрдүүлнэ гэлээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.180.88)
    Ухаа худагийг авах зориг зүрх алга уу???
    2025 оны 11 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 45 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top