x

Иран Европтой цөмийн хэлэлцээрээ зогсоолоо

НҮБ-ын хориг арга хэмжээг дахин сэргээх механизмыг (snapback) идэвхжүүлэхийг санал болгосон гурван улс болох Их Британи, Герман, Францтай цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаар хийж буй хэлэлцээгээ Ираны тал зогсоожээ. 

“АНУ-тай хийх хэлэлцээ бол Европын гурван улстай хийх хэлэлцээнээс тусдаа өөр асуудал. Snapback механизмтай холбоотой үйл явдлын дараа бид Европын орнуудтай цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэхээ зогсоох шийдвэр гаргасан. Учир нь тэдний үйлдэл олон улсын хууль тогтоомжтой зөрчилдөж байна. Европтой харилцаагаа хэвээр үргэлжлүүлнэ. Гэхдээ цөмийн хөтөлбөрийн асуудлыг дахин хэлэлцэхгүй. Тэр тусмаа Герман бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улс биш шүү дээ” гэж  Ираны Гадаад хэргийн дэд сайд Саид Хатибазе мэдэгджээ.

Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийг дэмждэг 2231 дугаар тогтоолыг зургаан сараар сунгах тухай Орос, Хятадын санал болгосон тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл есдүгээр сарын 26-нд дэмжээгүй байна. Үүнээс хоёр хоногийн дараа буюу есдүгээр сарын 28-нд Ираны эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээ дахин хэрэгжиж эхэлжээ.

Есдүгээр сарын 29-нд Европын Холбооны Зөвлөл мөн “Европын гурвал”-ын адилаар Ираны эсрэг хориг арга хэмжээг хэсэгчлэн сэргээх шийдвэр гаргажээ. Хоригийн жагсаалтад багтсан хувь хүн, аж ахуйн нэгжүүд Европын Холбоонд нэвтрэхийг хориглох, хөрөнгийг нь царцаах, худалдааны хязгаарлалт хийх, мөн Европын нисэх онгоцны буудлуудаар дамжиж буй Ираны ачаа тээврийн нислэгийг хязгаарлах зэрэг арга хэмжээнд өртөх юм.

Үүнээс өмнө Ираны Гадаад хэргийн сайд хэлэхдээ, холбогдох бүх дэд бүтэц халдлагад өртсөн тул Иранд уран баяжуулахгүй байгаа гэж мэдэгджээ. Мөн Иранд бүртгүүлээгүй, нуусан цөмийн байгууламж байхгүй, бүх объектыг МАГАТЭ мэдэж байгаа хэмээн онцолсон байна.

 

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 21 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top