x

Монгол өрхийн дундаж мөнгөн орлого 2.8 сая төгрөг болж нэмэгджээ

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2.8 сая төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 345.5 мянган төгрөгөөр, 2 дугаар улирлаас 45.5 мянган төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Мөнгөн орлогын 1.6 сая буюу  57.7 хувийг цалин хөлсний орлого, 599.4 мянга буюу 21.4 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого, 214.7 мянга буюу 7.7 хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, 201.4 мянга буюу 7.2 хувийг бусад орлого,  168.2 мянга буюу 6.0 хувийг хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого бүрдүүлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд:

  • 700.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 90.3 мянга,
  • 700.0-1600.0 мянган төгрөгийн орлоготой өрх 201.9 мянга,
  • 1.6-3 сая төгрөгийн орлоготой өрх 326.7 мянга,
  • 3 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 395.7 мянга байна.

Мөнгөн орлогын бүлэглэл тус бүрээр 2024 оны мөн үеийнхтэй харьцуулж үзвэл, 700.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 15.5 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 11.3 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 9.3 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 28.0 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 3.9 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 6.8 мянгаар буурсан бол, 3.0-4.0 сая төгрөгийн орлоготой өрх 7.5 мянгаар, 4.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 83.8 мянгаар нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд 3 дугаар улирлын байдлаар сард 700.0 мянган төгрөг хүртэлх орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 72.3 хувийг, 700.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 66.0 хувийг, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 55.8 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлжээ. Гэхдээ өрхийн мөнгөн орлогын хэмжээ нэмэгдэхийн хэрээр тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь буурчээ.

Өрхийн мөнгөн орлогын хэмжээ нэмэгдэхийн хэрээр цалин хөлсний орлогын эзлэх хувь хэмжээ нэмэгдэж байна. Тухайлбал, сард 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 32.5 хувийг, 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 65.1 хувийг цалин хөлсний орлого бүрдүүлжээ.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2.9 сая төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 388 мянган төгрөгөөр, 2 дугаар  улирлаас 133.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

Мөнгөн зарлагын 2.0 сая буюу 70.1 хувийг хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага, 500.1 мянга буюу 17.1 хувийг хүнсний бүтээгдэхүүний зарлага, 314.9 мянга буюу 10.8 хувийг бусад зарлага, 59.7 мянга буюу 2.0 хувийг бусдад өгсөн бэлэг, тусламж эзэлж байна.

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагад хүнсний бүтээгдэхүүний зарлагын эзлэх хувь 2024 оны мөн үеийнхээс 1.2 нэгж хувиар буурчээ. Мөн хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын эзлэх хувь 1.0 нэгж хувиар, бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлагын эзлэх хувь 0.2 нэгж хувиар нэмэгджээ.

Хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын 161.7 мянга буюу 32.3 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 122.2 мянга буюу 24.4 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, 56.4 мянга буюу 11.3 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, 39.4 мянга буюу 7.9 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал эзэлж байгаа нь нийт хүнсний хэрэглээний 75.9 хувийг бүрдүүлжээ.

Хүнсний бүтээгдэхүүний зарлагын бүтцийг 2024 оны мөн үетэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний нийт хүнсний зарлагад эзлэх хувь 3 нэгж хувиар, хүнсний ногоо, булцуут, навчит ургамал 0.7 нэгж хувиар, жимс, самар 0.3 нэгж хувиар нэмэгдэж, харин үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн 1.9 нэгж хувиар, төрөл бүрийн өөх, тос 0.2 нэгж хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг 0.1 нэгж хувиар, элсэн чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, амттан 0.1 нэгж хувиар буурсан байна.

Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд:

  • 700.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 47.7 мянга,
  • 700.0-1600.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 220.2 мянга,
  • 1.6-3 сая төгрөгийн зарлагатай өрх 357.1 мянга,
  • 3 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 389.6 мянга байна.

Мөн хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын 247.4 мянга буюу 12.1 хувь нь тээврийн хэрэгслийн шатахуун, сэлбэг, засвар, үйлчилгээний зардал, 205.5 мянга буюу 10.0 хувь нь бэлэн хувцас, гутал, 126.3 мянга буюу 6.2 хувь нь харилцаа холбооны үйлчилгээний зардал, 125.9 мянга буюу 6.2 хувь нь эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний зардал, 118.2 мянга буюу 5.8 хувь нь хүнд хандсан бараа, үйлчилгээний зардал, 114.9 мянга буюу 5.6 хувь нь боловсролын зардал аж.

Мөнгөн зарлагын бүлэглэл тус бүрээр өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулж үзвэл, 700.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 2.2 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 18.3 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 10.2 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн зарлагатай өрх 19.8 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 13.6 мянгаар, 3.0-4.0 сая төгрөгийн зарлагатай өрх 3.5 мянгаар буурчээ. Улмаар 2.1-3.0 сая төгрөгийн зарлагатай өрх 3.4 мянгаар, 4.0 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 80.7 мянгаар нэмэгдсэн.

Улсын хэмжээнд энэ оны 3 дугаар улиралд 700.0 мянган төгрөг хүртэлх зарлагатай өрхийн дундаж мөнгөн зарлагын 27.4 хувийг, 700.0-1100.0 мянган төгрөгийн зарлагатай өрхийн дундаж мөнгөн зарлагын 25.3 хувийг, 1.1-1.6 сая төгрөгийн зарлагатай өрхийн дундаж мөнгөн зарлагын 25.5 хувийг хүнсний бүтээгдэхүүний эзэлжээ.

Мөн 2.1 сая төгрөгөөс дээш зарлагатай өрхийн дундаж мөнгөн зарлагын 15.4 хувь нь хүнсний бүтээгдэхүүний, 73.3 хувь нь хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (103.212.117.22)
    Шалихгүй худлаа залах юм цалин тэтгэвэр тэтгэмж нь нэмэгдээгүй байхад өрхийн орлого өөрөө аяандаа өсөөд 2,8 саяд хүрчээ гэнээ энэ зүгээр худлаа хэлдэг хуурамч мэдээлэл тараагаад хэрэв тийм юм бол иргэдийнх нь тэтгэвэр яагаад саяд ч хүрэхгүй байгаа юм бэ
    2025 оны 11 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top