x

Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна

АНУ-тай худалдааны болон тарифын маргаан гүнзгийрч буй энэ үед Хятадын эдийн засгийн гол үзүүлэлтүүд огцом суларч, олон улсын хэвлэлүүд эдийн засгийн уналтын талаарх анхааруулгыг улам хүчтэй хүргэж байна. Хятадын статистикийн сүүлийн мэдээгээр аж үйлдвэрийн үйлдвэрлэл аравдугаар сард 4.9 хувь өссөн нь өнгөрсөн жилийн ижил үеэс хамгийн доогуур үзүүлэлт болов. Жижиглэнгийн худалдааны өсөлт 2.9 хувьтай гарч, найман сарын дараах байдлаар хамгийн сул байна. Reuters агентлагийн мэдээлснээр АНУ-ын тарифын бодлого Хятадын олон жилийн турш хэрэглэж ирсэн экспортын тулгуурт эдийн засгийн модельд хүчтэй дарамт үзүүлж, дотоодын эрэлт сул байгаа үед энэ нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хязгаарлаж эхэлжээ.

Түүнчлэн Трампын татвар тогтоох магадлал нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим үйлдвэрлэгчид урьдчилсан нөөцлөн худалдан авалт хийсэн ч түүнийг бүрэн борлуулж амжаагүйгээс 10 дугаар сард экспорт огцом буурсан байна. Автомашины худалдааны өсөлт ч найман сарын дараа анх удаа саарсан тухай мэдээлжээ.

Bloomberg-ын үнэлгээнд Хятадын эдийн засгийн идэвх дөрөвдүгээр улирлын эхээр хүлээлтэд хүрсэнгүй. Үндсэн хөрөнгө оруулалт энэ оны эхний 10 сард 1.7 хувиар буурч, зөвхөн аравдугаар сард 12 хувийн уналттай гарсан нь тав дахь сар дараалан үргэлжилж буй доошлох чиг хандлагын илрэл боллоо. Экспортын гэнэтийн бууралт болон илүүдэл хүчин чадал, зах зээлийн хэт өрсөлдөөн зэрэг хүчин зүйл хөрөнгө оруулалтын бууралтыг улам гүнзгийрүүлж байна. Эдийн засгийн энэ сул үзүүлэлтэд зах зээл тайван хандаж, юань болон улсын үнэт цаасны ханш бараг өөрчлөгдсөнгүй.

Financial Times бичихдээ гадаадын хөрөнгө оруулалт цар тахлын үеэс хойших хамгийн доод түвшинд хүрсэн бөгөөд орон сууцны үнэ аравдугаар сард 0.45 хувиар буурсан нь үл хөдлөх хөрөнгийн салбарын олон жилийн уналт үргэлжилж буйг харуулж байна гэж тэмдэглэв. ING компанийн шинжээчдийн хэлснээр эдийн засгийн гол үзүүлэлтүүд бүх чиглэлээр суларч байгаа ч жилийн эцэст 5 хувийн өсөлтийн зорилтоо биелүүлэх боломжтой хэвээр байна. Гэхдээ дотоодын эрэлтийг дэмжих бодлого үл хөдлөх хөрөнгийн хямралын улмаас хэрэглэгчдийн итгэлийг сэргээж чадахгүй байна.

Bloomberg-ын өөр нэг мэдээлэлд Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал банк санхүүгийн салбарт эрсдэл дагуулж буйг онцолсон бөгөөд үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан 1 тэрбум ам.долларын хэмжээтэй зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэлтэй болжээ. Гонконгийн Parkview Group Ltd компани 940 сая ам.долларын зээлээ сунгах хүсэлт гаргасан ч зарим зээлдүүлэгч байгууллагууд үүнийг дэмжээгүй байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар 2023–2024 онд л гэхэд олон арилжаанд асуудал үүсгэсэн бөгөөд энэ нь дефолтын эрсдэл улам нэмэгдэж буйг харуулж байна.

Олон улсын хэвлэлүүдийн нийтлэг дүгнэлтээр Хятадын эдийн засаг экспорт ба хөрөнгө оруулалтын фронтод тарифын дайны хүчтэй дарамтад орж, дотоодын зах зээл бага эрэлт, дефляцийн дарамтад орсон хэвээр байна. Засгийн газраас дотоодын эрэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч эдийн засгийн сорилт ойрын хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Известия

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 18 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top