x

Орос, АНУ хоригдол солилцооны талаар хэлэлцсэн нь батлагдлаа

ОХУ ба АНУ-ын хооронд ээлжит удаагаа хоригдол солилцох боломжийг хэлэлцсэн тухай Оросын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев өчигдөр Америкийн Axios мэдээний цахим хуудсанд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Нэрээ нууцалсан АНУ-ын нэгэн албан тушаалтан энэхүү мэдэгдлийг баталсан бөгөөд хоригдол солилцоход Америкийн тал бэлэн байгаа боловч одоогоор ямар ч тохиролцоонд хүрээгүй гэдгийг дурдлаа.

“Миний бие Америкийн хэд хэдэн албаны хүмүүс болон Трампын багийн гишүүдтэй уулзаж, хоригдол солилцох гэх мэт хүмүүнлэгийн асуудлуудаар ярилцсан” гэж Дмитриев хэлсэн байна. Тэрбээр Д.Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткоффтой уулзжээ.  

Axios-ийн мэдээллээр, Оросын шоронгуудад хамгийн цөөндөө гэхэд АНУ-ын 8 иргэн хоригдож байгаа бол Оросын хэдэн иргэн АНУ-д хоригдож байгаа нь тодорхойгүй байна. Тус цахим хуудасны эх сурвалжийн ярьснаар, дахин хоригдол солилцох нь хоёр улсын хооронд итгэлцлийг бэхжүүлнэ хэмээн Оросын тал үзэж байгаа ажээ.

Axios Орост хоригдож буй 8 иргэний нэрийг дурдсаны дотор, хулгай хийж, хүний амийг хөнөөхөөр заналхийлсэн цэргийн албан хаагч Гордон Блэк, Украинд олзлогдож, “хөлсөөр алба хаасан” гэх зүйл ангиар шийтгүүлсэн, 73 настай Стивен Жеймс Хаббард нар байна.  

Өмнө нь, хоёрдугаар сарын 11 ба дөрөвдүгээр сарын 10-ны өдрүүдэд ОХУ ба АНУ-ын хооронд хоригдол солилцох ажиллагаанууд болжээ. Сүүлчийн солилцооны явцад, хоригоос бултахад нь Оросын талд тусалсан хэмээн ял эдэлж байсан Артур Петров ОХУ-д буцаж ирсэн бол Украины нэгэн санд 51,8 долларын хандив өргөсөн гэх шалтгаанаар 12 жилийн хорих ял сонссон АНУ-ын иргэн Ксения Карелина нар Оросын шоронгоос суллагдсан байна. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top