x

АНУ Эпштейний бүх баримтыг ил болгох хуулийн төслийг батлав

АНУ-ын Конгрессын хоёр танхим мягмар гарагт санхүүч, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгч Жеффри Эпштейнтэй холбоотой бүх баримт бичгийг ил болгохыг шаардсан хуулийн төслийг баталжээ.

Төлөөлөгчдийн танхимын хууль тогтоогчид уг арга хэмжээг ерөнхийдөө санал нэгтэйгээр дэмжиж, Бүгд Найрамдах намын нэг гишүүн эсрэг санал өгсөн байна. Үүнээс хэдэн цагийн дараа Сенат мөн хуулийн төслийг санал нэгтэйгээр батална гэдгээ мэдэгджээ. Ингэснээр Сенатад санал хураалт явуулах шаардлагагүй бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трампад гарын үсэг зуруулахаар илгээх юм. Түүний хувьд уг баримт бичигт гарын үсэг зурна гэдгээ амласан билээ.

Санал хураалтыг Д.Трамп болон Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон олон сарын турш эсэргүүцэж байсан юм. Харин ихэнх бүгд найрамдахчууд тэднийг эсэргүүцнэ гэдэг нь тодорхой болсон тул Д.Трамп амралтын өдрүүдэд байр сууриа өөрчилж, Бүгд Найрамдах намынханд бичиг баримтуудыг ил болгохын төлөө санал өгөхийг уриалсан юм.

Ерөнхийлөгч баримт бичиг дэх өөртэй нь холбоотой байж болзошгүй мэдээллийг нуун дарагдуулахын тулд дэлгэхийг хориглохыг оролдсон хэмээн Трампыг шүүмжлэгчид буруутгаж байлаа. Ж.Эпштейн 2019 онд шоронд шүүх хурлаа хүлээж байхдаа амиа егүүтгэсэн юм. Тэрбээр өмнө нь 19 нас хүрээгүй охиныг биеэ үнэлэхийг ятгасан хэргээр яллагдаж байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо энэ оны эхээр Ж.Эпштейний гэрээс олж авсан олон мянган цахим шуудан, баримт бичгийг нийтэлсэн юм. Д.Трампын нэр 2019 онд Ж.Эпштейнээс нэгэн сэтгүүлчид илгээсэн цахим шууданд дурдагдсан бөгөөд Д.Трамп “охидын талаар мэдэж байсан” гэж санхүүч хэлжээ.

Цагаан ордны зүгээс "Д.Трампын эсрэг улс төрийн кампанит ажлын хүрээнд цахим шуудангуудыг сонгон задруулсан" гэж Ардчилсан намынхныг буруутгаж байгаа юм. Харин Д.Трамп өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, энэ асуудлыг “заль мэх” гэж үзэхийг өөрийг нь дэмждэг хүмүүст уриалж байв.

Эх сурвалж: Associated Press

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top