x

Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ

Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайжид зориулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Цагаан ордонд зохион байгуулсан тансаг оройн зоогт уригдсан зочдын дунд Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду, тэрбумтан Илон Маск нар байлаа. 

Саудын Арабын “Аль-Наср” клубт тоглож буй К.Роналду их хэмжээний хөлс мөнгөөр хаант улсын төлөө тоглож буй олон хөлбөмбөгчний нэг юм. Энэ зун Саудын Арабын клубтэй байгуулсан гэрээгээ дахин сунгасан 40 настай тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч, Саудын угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бин Салман нарыг орж ирэхээс хэдхэн секундийн өмнө Д.Трампын ширээний дээд хэсгийн ойролцоо суусан байна.

“Та мэдэх байх, миний хүү бол Роналдугийн шүтэн бишрэгч” гэж Д.Трамп оройн зоог барихын өмнө хэлсэн үгэндээ дурдаад, хөлбөмбөгийн хорхойтон 19 настай хүү Баррон нь домогт тоглогчтой уулзсан гэдгийг нэмж хэлжээ. “Тэр одоо аавыгаа арай илүү ихээр хүндэлдэг болсон гэж би бодож байна, чамтай танилцуулсан учраас” хэмээн тэрбээр хэллээ.

К.Роналду бол оройн зоогт байлцсан хөл бөмбөгтэй холбоотой цорын ганц зочин биш бөгөөд Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ тэргүүн Жанни Инфантино АНУ-ын хамтран зохион байгуулах 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ өмнө Цагаан ордонд дахин иржээ.

К.Роналду ирэх жилийн ДАШТ түүний хувьд эргэлзээгүй сүүлчийн тэмцээн байх болно хэмээн мэдэгдээд байгаа юм. Португалын шигшээ баг өнгөрсөн ням гарагт ДАШТ-д оролцох эрхээ авсан билээ.

Мөн оройн зоогт “Space X”, “Tesla”-гийн гүйцэтгэх захирал И.Маск оролцсон нь Ерөнхийлөгч болон дэлхийн хамгийн баян хүний ​​хооронд үүсээд байсан маргаан намжсаныг илтгэжээ. Өмнөд Африкт төрсөн И.Маск Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хянах яамыг таван сар удирдсан бөгөөд Д.Трампыг тавдугаар сард Саудын Арабад айлчлахад дагалдан явсан юм.

Гэвч И.Маск Д.Трампын том зардалтай төслийг шүүмжилж, дараа нь Ерөнхийлөгчийн нэр бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт үйлдэгч Жеффри Эпштейнтэй холбоотой мөрдөн байцаалтын хавтас хэрэгт байгаа гэж хэлсний дараа долоодугаар сард тэдний харилцаа мууджээ. Д.Трамп хариуд нь И.Маскийг албадан гаргана гэж сүрдүүлж байв. Харин мягмар гаргийн орой хар өнгийн хослол өмссөн И.Маск лаа асаасан ширээн дээр бусад зочидтой ярилцаж байгаа нь харагджээ. Гэхдээ энэ нь Д.Трампын сууж байснаас өөр ширээ байв. Оройн зоогийн үеэр Д.Трамп Саудын Арабын хунтайжийг “манлайлагч эр” хэмээн магтсан байна.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ц.Батжаргал (112.72.6.78)
    Криштиану Ронолду Дос Сантос Айвэро 1тэрбум 400 сая долларын хөрөнгөтэй , өдөрт 500 000 долларын цалинтай гэжуугаа ???
    2025 оны 11 сарын 20 | Хариулах
    • Монгол мөнгөөр өдөрт 1 тэрбум 750 сая төгрөг
      2025 оны 11 сарын 20
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top