x

“Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэд 150 га талбайд нарс, шинэс хосолсон ойжуулалт хийгджээ

“Оюу толгой” компанийн санхүүжилтээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Тужийн нарсны тусгай хамгаалалттай газарт Байгаль орчны гавьяат ажилтан Б.Эрдэнэчимэг захиралтай “Ой баясах” компани 150 га-д нарс, шинэс хосолсон ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгээд байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд төр, хувийн хэвшлийн олон байгууллага нэгдэн идэвхтэй оролцож байна. Үүний нэг “Оюу толгой” компанийн зүгээс 100 сая мод тарих амлалт өгч, “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийг хэрэгжүүлэн гүйцэтгэлээ бодитоор тарьж ургуулах буюу дүйцүүлэх гэсэн хоёр чиглэлээр хийж байгаа юм.

Алтанбулаг суманд шинэсэн ойн хэмжээ буурч байгаа учраас тус компани 30 га талбайд шинэсний тарьц тарьжээ. Хавар ойжуулалтаа эхлүүлж, намрын тооллогоо сая хийж дууссан байна. Тарьсан ойн ургалт 90 хувиас дээш байгаа гэв. Монгол орны ойн нөөцийг нэмэгдүүлэх, ойн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд “Оюу толгой”-н санхүүжилт бодитой хөрөнгө оруулалт, дэмжлэг болж байгааг тус компанийнхан ярьж байв. 

Сэлэнгэ аймгийн тухайд байгалийн нөөцийн судалгаагаа гаргасан анхны аймаг гэдгээрээ онцлогтой. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хомсдол, доройтолд өртсөн 250 мянган га-д ойжуулалт хийх хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа юм. Үүнд Тужийн нарсны тодорхой хэсэг ч багтаж байгаа.

Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 23.4 сая мод тарьж, ургуулж, амлалтаа давуулан биелүүлсэн анхны аймаг бөгөөд нэг үгээр хэлбэл бэлтгэл шатандаа амлалтаа биелүүлсэн юм.

Сэлэнгэ түмэн тужийн нарсыг нөхөн сэргээж, ойжуулсан арвин туршлага хуримтлуулсан, мөн мэргэшсэн хүний нөөцтэй, тарьц суулгац бэлтгэдэг, мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагуудтай зэрэг нь давуу тал болж байгааг аймгийн БОГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа онцоллоо.

 “Оюу толгой” компани Алтанбулаг суманд 2024 онд 400 га, 2025 онд 150 га гээд нийт 550 га талбайн ойжуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийжээ.

 Алтанбулаг сум нарсан ой давамгайлсан ойн сантай. Иймээс сүүлийн үед холимог ой бий болгох зорилгоор нарс, шинэсээр ойжуулж байгаа юм.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 21 цаг 15 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 23 цаг 10 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 14 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 23 цаг 18 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top