x

"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна

“Гурван сүүдрийн театр” нэртэй шинэхэн, өвөрмөц уран бүтээлийн төв албан ёсоор байгуулагдаж буйгаа зарлан, нээлтийн тоглолтдоо зохиолч Балжирын Сүнжидмаагийн “Хөх тойрог” хэмээх экзистенциалист драмын жүжгийг сонгон бүтээж байна.

Жүжгийн ерөнхий найруулагч Иваны Оюун-Эрдэнийн хэлснээр “Хөх тойрог” нь хүний оршихуйн утга учир, нийгмийн дунд өөрийгөө батлан харуулах гэсэн дотоод эрэл, түүнийг дагасан зөрчил тэмцлийг хамгийн нягт, хамгийн эмзэг хэлбэрээр илэрхийлдэг бүтээл аж. Тэрээр энэ жүжгийг “хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүний дуугүй хашхираан, түүнийг нэвт огтолж буй дотоод тэмцэл” хэмээн тодорхойлжээ.

Жүжгийн төслийн санаачлагч нь МЗХ-ны дэд ерөнхийлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Жамбалын Нямаа юм. Тэрбээр нийгэмд үл анзаарагдах хэрнээ хүндхэн дарамт үүсгэж буй гурван асуудал — гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг театрын урлагийн хэлээр хүргэх зорилготойгоор энэхүү бүтээлийг дэмжин ажиллаж буйгаа онцолжээ. Жүжгийн агуулга нь зөвхөн уран сайхны бүтээл төдий бус, мөн үзэгчдийн дунд ухамсарт хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан санал бодлыг бодлогын түвшинд тусган ажиллах үндэс болох зорилготой.

“Гурван сүүдрийн театр”-ыг үүсгэн байгуулагч нь МЗЭ-ийн шагналт зохиолч Ороолонгийн Элбэгтөгс юм. Тэрээр Соёлын яам, УДЭТ, МЗЭ-ээс 2025 онд зохион байгуулсан улсын уралдаанд “Хүүхэд залуучууд” болон “Түүхэн” номинацид давхар шагнал хүртсэн, уран бүтээлийн өвөрмөц ертөнц бүхий жүжгийн зохиолч билээ. Түүний байгуулсан энэ театр нь уламжлалт бүтээлүүдийг орчин цагийн сэтгэлгээтэй хослуулан шинэ тайзны хэллэгээр хүргэх, мөн мартагдсан зохиолуудыг дахин амилуулах, олон нийтэд хүрээгүй бүтээлүүдийг олонд түгээх өргөн зорилготойгоор ажиллаж эхэлснээ мэдэгджээ.

“Хөх тойрог” экзистенциалист драма — Нээлтийн үзвэр

Чөлөөт харилцааг бие биеэсээ нууцлалгүй, хэн хэн нь хүлээн зөвшөөрөн сонгосон залуу хос. Тэд сонголтоо тулгадаггүй, оролддоггүй, харилцаагаа эрх чөлөөтэй, хөнгөн мэт авч явсаар өнөөг хүрнэ. Гэвч бүсгүйн жирэмслэлт гэх ганцхан мэдээ тэдний амгалан мэт харагдах тойргийг нэг л өдөр огтолж орж ирнэ.

Бүсгүй үнэхээр бие давхар болсон уу? Эсвэл залуугийн хардлагаас үүдсэн төөрөгдөл үү? Энэ асуулт тэдний хооронд үл үзэгдэх зөрчил, болгоомжлол, айдсыг асааж, сонгосон чөлөөт харилцаа нь үнэндээ ямар эмзэг, ямар хэврэг оршихуй дээр тогтсоныг илчилж орхино.

Оршихуйгаа авч үлдэх хүч нь тэдэнд бий юу? Эсвэл өөрсдийн оршихуйн цөмийг үгүйсгэн эмзэг холбоогоо алдаж дуусах бол уу?

Энэ бол зөвхөн тэдний түүх бус, үзэгч бүрийн дотор нуугдсан асуултуудыг зөөлөн хөдөлгөх дотоод аялал юм. Жүжиг хаашаа эргэж төгсөхийг үзэгч таны эрэл, таны мэдрэмж шийднэ.

Уран бүтээлчид

  • Төслийн санаачлагч: Жамбалын Нямаа

  • Зохиолч: Б.Сүнжидмаа

  • Продюсер: О.Элбэгтөгс

  • Найруулагч: И.Оюун-Эрдэнэ

  • Жүжигчид: Б.Чинбат, О.Хулан

  • Тайзны зураач: Э.Амарсанаа

  • Хөгжмийн зохиолч: Л.Энх-Амгалан (Нисванис Амгаа)

  • Хөгжмийн найруулга: Э.Доржсүрэн

  • Хугацаа: 80 минут

Тоглолтын хуваарь

  • 2025.11.28 — 19:00

  • 2025.11.29 — 13:00

  • Хаана: Төмөр замын чуулга “Ган Зам” палас

  • Тасалбар захиалга: ticket.mn/event/2801

Театрын зорилго

Зохиолч О.Элбэгтөгс театрынхаа зорилгын талаар:
“Манай театр орчин үеийн соёл, сэтгэлгээ, амьдралын хэв маягт нийцсэн шинэлэг бүтээлийг дэмжихийн зэрэгцээ Монголын театрын урлагийн түүхэн өвийг дахин амилуулж, мартагдсан зохиолуудыг тайзанд сэргээж тоглох, мөн шинэ зохиолчдыг нээн дэмжих, дэлхийд олонд түгээгүй өвөрмөц драмын бүтээлүүдийг орчуулан тайзанд хүргэх бодлого баримталж байна” хэмээн онцолжээ.

    Нээлтийн уран бүтээлээр Балжирын Сүнжидмаагийн зохиол "Хөх тойрог" жүжгийг сонгосон бөгөөд найруулагчаар нь И.Оюун-Эрдэнэ найруулагч ажилласан байна. Жүжгийн тасалбарыг энд-ээс аваарай.

 

"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 20 цаг 39 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 20 цаг 43 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 20 цаг 47 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 21 цаг 49 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 23 цаг 33 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top