x

Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Украины 31 иргэнд өршөөл үзүүлсэн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Наталья Эйсмонт бямба гаригт мэдээлжээ. Энэ шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко нарын тохиролцоо болон Украины талын хүсэлтийн дагуу, дайныг зохицуулах нөхцлийг бий болгох зорилгоор гаргасан гэдгийг хэвлэлийн төлөөлөгч дурдсан байна.

Түүний хэлснээр, Лукашенко “бүс нутагт нөхцөл байдлыг тогтворжуулахын төлөө, улс хоорондын яриа хэлэлцээны механизмыг бий болгохын төлөө, маргаантай бүх асуудлыг энхийн замаар зохицуулахын төлөө тууштай зогсож” байна. Мөн улс орнуудтай, ялангуяа АНУ-тай хийж буй хэлэлцээ идэвхтэй үе шатандаа орсон гэдгийг Н.Эйсмонт онцлон тэмдэглэжээ.

Үүний сацуу олзлогдсон цэргийн албан хаагчидтай харилцах асуудал эрхэлсэн Украины зохицуулах штаб Беларусийн талын мэдэгдлийг баталсан байна. “Беларусийн нутагт дэвсгэрт саатуулагдаж, 2-11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн эрэгтэй, эмэгтэй иргэд Украинд эргэн ирж байна” гэж штабын Телеграм сувгийн хуудсанд мэдээлэв.

Үүний өмнөхөн, 20-ны өдөр Беларусийн католик шашны санваартнууд болох Генрих Околотович, Анжей Юхневич нарыг Лукашенкогийн зарлигаар өршөөн сулласан тухай мэдээлэл цацагдсан байна. 10 дугаар сард Ромын Папын бие төлөөлөгч, кардинал Клаудио Гужеротти Беларусьт айлчлах үеэр тэднийг суллах талаар тохиролцоонд хүрчээ.

Околотовичид 2024 оны 12 дугаар сард “Польш, Ватиканы өмнөөс тагнуул хийсэн” гэх хэргээр 11 жилийн хорих ял оноосон бол Юхневичийг “насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон” гэж буруутган 13 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Беларусийн хүний эрхийг хамгаалагчид тэднийг “улс төрийн хоригдлууд” гэж үзсээр ирсэн юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top