x

Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив

Хемер дэх Зөвлөлтийн цэргийн олзлогдогсдын бөөнөөр хорих лагерьт харгалзагчаар ажиллаж байсан, өдгөө 100 настай этгээдийг мөрдөн шалгаж байгааг Германы хууль сахиулах байгууллагууд мэдээлжээ.

Фашистуудын гэмт хэргүүдийг мөрдөн шалгах төвийн орлогч дарга Михаэль Оттегийн хэлснээр, урьдчилсан мөрдөн байцаалт дуусаж, хэргийг Дортмундын прокурорт шилжүүлжээ. Прокурор Андреас Бренделийн ярьснаар, харгалзагч асан этгээдийг 1943-1944 онд Хемер хот дахь Stammlager гэдэг бөөнөөр хорих лагерьт ажиллаж байхдаа аллага үйлдсэн хэмээн буруутгажээ.

Харин Quickborner Tageblatt сонинд бичсэнээр, энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх эсэх нь эргэлзээтэй байна. Хэргийг хэлэлцэхийн тулд прокурорын газар хангалттай хэмжээний нотлох баримтуудыг цуглуулах ёстойгоос гадна сэжигтэн этгээд хэрэг хариуцах чадвартай эсэх, шүүх хурал хүртэл амьд сэрүүн байх эсэх нь тодорхойгүй байна.

Хемер хот дахь Stalag VI A бөөнөөр хорих лагерь 1939 онд байгуулагдсан бөгөөд 1942 оны намар Зөвлөлтийн олзлогдсон цэргүүдийг хорих лагерь болгон өөрчилсөн байна. Лагерийн нөхцөл аймшигтай байсан бөгөөд хоол хүнсний хомсдол, халдварт өвчин, уурхайн хүнд хүчир ажил зэргээс үүдэн 24 мянган хүн амиа алджээ. Уг лагерийг 1945 оны дөрөвдүгээр сард Америкийн цэргүүд чөлөөлсөн байна.  

Quickborner Tageblatt сонинд бичсэнээр, фашизмын үеийн гэмт хэргүүдийг шалгах ажил Германд дуусах тун дөхөж байгаа ажээ. "Штутгофф" бөөнөөр хорих лагерьт нарийн бичгийн даргын ажил эрхэлж байсан, 97 настай Ирмгард Фурхнер-д 2022 оны сүүлчээр ял оноосон нь Германы нацистуудын хамсаатнуудын хувьд сүүлчийн шийтгэл байсан гэж  сэтгүүлчид үзэж байна.

Гурван жилийн өмнө Германд нацистуудын хамсаатан гэгдэх 96-101 настай этгээдүүдэд хамаарах долоон хэргийг шалгажээ. Гэвч яллагдагчид нас барсан, хэрэг хүлээх чадваргүй, нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар эдгээр бүх хэргийг хаасан байна.  

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top