x

Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Канадын Ерөнхий сайд Марк Карни нар хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Энэ нь хоёр талын харилцаа сайжирч байгааг харуулсан ээлжит нэгэн дохио болж байна. 

Н.Моди, М.Карни нар Өмнөд Африкт болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсаныхаа дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар, удирдагчид “өндөр амбицтай цогц эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар хэлэлцээг эхлүүлэхээр” шийдвэрлэжээ. М.Карни мөн Энэтхэгт ирэх оны эхээр айлчилна уу гэсэн Н.Модигийн урилгыг хүлээн авсан байна.  

2030 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг 50 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан гэж Энэтхэгийн Засгийн газар мэдэгджээ. Канадын албан ёсны статистик мэдээллээр, хоёр улс өнгөрсөн онд 31 тэрбум орчим канад долларын /22 тэрбум ам.доллар/ бараа, үйлчилгээ солилцсон байна.

Канад, Энэтхэг улсууд өмнө нь худалдааны хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байсан боловч Ванкуверт сикх идэвхтнийг хөнөөсөн хэргийг Энэтхэгийн Засгийн газар зохион байгуулсан гэсэн нотлох баримт байгаа гэж 2023 онд тухайн үеийн Ерөнхий сайд Жастин Трюдо болон бусад албан тушаалтан мэдэгдсэний дараа дипломат харилцаа тасарчээ. Канадын цагдаа нар уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, шүүх хурал үргэлжилж байна.

Канадын тал сикх салан тусгаарлагч бүлгүүдийн эсрэг хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж Энэтхэгийн албан тушаалтнууд удаан хугацааны турш буруутгасаар иржээ. Харин энэ оны гуравдугаар сард Ж.Трюдогийн халааг авсан М.Карни Энэтхэгтэй харилцаагаа сэргээхийг эрмэлзэж байна. Хоёр орны Засгийн газар энэ зун элчин сайдуудаа харилцан томилсон билээ.

Н.Модитой уулзахаасаа өмнө сэтгүүлчдэд ярилцлага өгсөн М.Карни хэлэхдээ “дэлхийн хамгийн том, хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгуудын нэг”-тэй худалдааны харилцаагаа сайжруулахын чухлыг онцолсон байна. Хоёр улсын хууль сахиулах болон үндэсний аюулгүй байдлын агентлагууд мөн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байгааг тэрбээр хэлжээ.

Экспортын барааныхаа дийлэнх хэсгийг АНУ-д нийлүүлдэг Канад улс Вашингтоны протекционист бодлогоос үүдэн зах зээлээ төрөлжүүлэхийг эрмэлзэж байна. 2035 он гэхэд АНУ-аас өөр улсууд руу чиглэсэн экспортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх амбицтай зорилтыг М.Карни дэвшүүлжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 18 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top