x

Хятад, АНУ-ын удирдагчид утсаар ярьж, тогтвортой харилцааг чухалчлалаа

Хятад, АНУ харилцааны эрчмээ хадгалж, тэгш байдал, харилцан бие биеэх хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан зөв чиглэлд урагшлах ёстой гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин даваа гарагт мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярих үеэрээ ийнхүү хэлсэн байна. 

Ши Жиньпин өнгөрсөн сард Д.Трамптай Бусан хотод амжилттай уулзалт хийж, олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн гэдгийг цохон тэмдэглэжээ. Талууд Хятад, Америкийн харилцааны аварга том хөлөг онгоцны чигийг дахин тохируулж, тогтвортой урагшлахад илүү их түлхэц өгч, дэлхий нийтэд эерэг мессеж илгээсэн гэж тэрбээр хэллээ. Түүнээс хойш Хятад, Америкийн харилцаа ерөнхийдөө тогтвортой болж, эерэг чиглэлээ хадгалсаар ирсэн бөгөөд үүнийг хоёр улс төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг сайшааж байна гэж Ши Жиньпин хэлэв.

Хятад, Америк улсууд хамтран ажиллах нь хоёр талд ашиг тустай, харин сөргөлдөх нь хоёр талд хохирол учруулдаг гэдгийг болж өнгөрсөн үйл явдлууд дахин харуулсан бөгөөд хоёр улс амжилтад хүрч, хамтдаа хөгжин цэцэглэхийн тулд харилцан бие биедээ туслах шаардлагатай хэмээн Ши Жиньпин хэлжээ. Мөн хоёр тал хамтын ажиллагаагааны жагсаалтыг өргөжүүлж, асуудлуудын жагсаалтыг богиносгох ёстой бөгөөд ингэснээр илүү эерэг ахиц дэвшил гарч, Хятад-АНУ-ын хамтын ажиллагаанд шинэ орон зай бий болж, хоёр улсын ард түмэн болон дэлхийн ард түмэнд илүү их ашиг тусыг авчирна гэж тэрбээр нэмж хэллээ.

Ши Жиньпин мөн Тайванийн асуудлаарх Хятадын байр суурийг дурдаад, Тайванийг Хятадад эргүүлэн нэгтгэх нь дайны дараах олон улсын дэг журмын салшгүй хэсэг гэдгийг онцолсон байна. Түүнчлэн Хятад, АНУ нь фашизм, милитаризмын эсрэг мөр зэрэгцэн тэмцэж байсныг дурдаад, болж буй үйл явдлыг харгалзан үзвэл хоёр тал Дэлхийн II дайны ялалтыг хамтран хамгаалах нь улам бүр чухал болж байна хэмээн хэлсэн байна.

Үүний хариуд Д.Трамп Ши дарга бол агуу удирдагч гэдгийг цохон тэмдэглээд, Бусан хотод Ши Жиньпинтэй уулзсандаа туйлын таатай байгаагаа илэрхийлсний сацуу хоёр улсын харилцааны талаарх түүний санал бодлыг бүрэн дэмжиж байгаагаа хэлжээ. Мөн тэрбээр хоёр тал Бусанд хүрсэн бүх тохиролцоог хэрэгжүүлж байгааг нэмж дурдсан байна.

Дэлхийн II дайны ялалтад Хятад томоохон үүрэг гүйцэтгэснийг Д.Трамп хэлээд, Тайванийн асуудал Хятадын хувьд хэр чухал болохыг АНУ ойлгож байгааг онцолжээ. Хоёр удирдагч мөн Украины хямралын талаар хэлэлцсэн байна. Ши Жиньпин Хятадын тал энх тайвныг тогтоох бүхий л хүчин чармайлтыг дэмжиж байгааг онцлон тэмдэглээд, талууд санал зөрөлдөөнөө багасгаж, шударга, удаан хугацааны, заавал биелүүлэх ёстой энхийн хэлэлцээрт аль болох ойрын хугацаанд хүрч, хямралыг үндсээр нь шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top