x

Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ

Женевт болсон хэлэлцээний дараа Украинд дайныг зогсоох тухай Дональд Трампын засаг захиргаанаас санал болгож буй төлөвлөгөөний заалтуудыг 28-аас 19 болгож цөөрүүлсэн тухай Их Британийн Financial Times болон Америкийн The Washington Post (WP) сонинууд эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ. 

Төлөвлөгөөнөөс ямар заалтууд хасагдсан нь тодорхойгүй байгаа бөгөөд хэдэн заалттай байхыг эцэслэн тохиролцоогүй байгаа аж. Уг баримт бичиг “хэвлэлүүдэд гарсан Европын боловсруулсан хувилбаруудын аль нэгэнд нь бус АНУ-аас анх дэвшүүлсэн саналд суурилсан хэвээр байгаа” гэж эх сурвалжууд хэлсэн байна. 

“Европын саналууд “ашигтай” байсан хэдий ч АНУ-ын засаг захиргаа анхны баримт бичгээ баримталсаар байгаа гэж WP-ын эх сурвалж ярьжээ. 

АНУ-ын төлөөлөгчидтэй Женевт ням гарагт хийсэн хэлэлцээгээр Трампын анхны төлөвлөгөөг өөрчилсөн тухай Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров мэдээлсэн. Гэхдээ яг ямар өөрчлөлт оруулсныг тэрбээр дурдаагүй юм. “28 заалт бүхий төлөвлөгөөний зарим заалтыг хассан, заримыг нь өөрчилсөн” гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх Александр Бевз даваа гарагт Facebook-ийн хуудсандаа бичжээ.

Ням гарагт Германы Канцлер Фридрих Мерц 28 заалттай төлөвлөгөөг нэг заалтад багтаахыг мөн санал болгожээ. DW-д өгсөн ярилцлагадаа Мерц “Оросын царцаасан хөрөнгийг Украинд хөрөнгө оруулж, хөрөнгө оруулалтаас олсон ашгийн тал хувийг АНУ-д өгөх” гэсэн анхны төлөвлөгөөнд тусгасан байсан заалтад ихээхэн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top