x

Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа

Австрийн дүрслэх урлагийн мастер Густав Климтын бүтээл болох Элизабет Ледерерын хөрөг дуудлага худалдаагаар 236.4 сая ам.доллар хүрч, орчин үеийн урлагийн түүхэнд хэзээ ч арилжаалагдаж байгаагүй хамгийн өндөр үнэтэй зураг боллоо гэж The New York Times мэдээлэв.

Энэ бүтээл нь өнгөрсөн зургадугаар сард 92 насандаа таалал төгссөн, Estée Lauder-ын өв залгамжлагч тэрбумтан Леонард Лаудерын цуглуулгын нэг хэсэг байсан бөгөөд Sotheby's ордонд болсон дуудлага худалдаа эхлээд 150 сая долларын үнэлгээтэй эхэлжээ. Ердөө хорин минутын дотор зургаан худалдан авагч өрсөлдсөний эцэст үнэ нь комиссын зардалтайгаа хамт 236.4 сая долларт хүрсэн байна. Худалдан авагчийн нэрийг Sotheby’s нууцалсан ч үнэ 200 саяд хүрэх мөчид ордны эзэн Патрик Драи болон ерөнхий захирал гар барин баярласнаар дуудлагын танхимд ховорхон догдлол төрүүлжээ.

Уг орой Лаудерын урлагийн цуглуулга нийт 527.5 сая ам.долларын борлуулалт хийсэн нь Sotheby’s-ийн хувьд онцгой амжилт байв.

Өмнөх дээд амжилтыг 2020 онд Энди Уорхолын Shot Sage Blue Marilyn бүтээл тогтоож, 195 сая ам.доллараар зарагдаж байсан. Харин бүх цаг үеийн дуудлага худалдаагаар хамгийн үнэтэйд тооцогдох зураг нь Леонардо да Винчигийн Ертөнцийг аврагч бөгөөд 2017 онд Christie’s ордонд 450.3 сая ам.доллараар зарагдсан байдаг.

Орчин үеийн урлагийн хувийн арилжаанд илүү өндөр үнээр үнэлэгдсэн хоёр зураг бий: Виллем де Кунингийн Солилцоо (300 сая ам.доллар, 2015 он) болон Поль Сезанны Хөзөр тоглогчид (250 сая ам.доллар, 2012 он). Гэвч эдгээр нь дуудлага худалдаагаар зарагдаагүй тул албан ёсны дээд амжилтын жагсаалтад ордоггүй.

Эх сурвалж: Officelife.media

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top